Загвар хоршоо, жимс жимсгэнийн аж ахуй байгуулахад тус бүр 10 төсөл, зөгийн аж ахуйн 2 кластерт санхүүжилт олгохоор боллоо

Н.Мижидмаа
2024/06/26

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Загвар хоршоо, Жимс, жимсгэний аж ахуй, Зөгийн кластер байгуулахад зээлийн дэмжлэг үзүүлэх төсөл сонгон шалгаруулах хорооны хурал боллоо. Хурлыг танхим болон цахим хэлбэрээр хослуулан зохион байгуулав.

 Хурлын үр дүнд нийт

  •  2,258,390,000 төгрөгийн санхүүжилтийг хөдөө аж ахуйн загвар хоршооны 10 төсөлд,
  •  1,098,780,000 төгрөгийн санхүүжилтийг жимс, жимсгэнийн аж ахуй байгуулахад 10 төсөлд,
  •  191,635,000 сая төгрөгийн санхүүжилтийг зөгийн аж ахуйн кластер 2 төсөлд олгохоор шийдвэрлэлээ.

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн Сайдын 2024 оны А/26, А/27,А/205 тушаалаар нийт 7,3 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан. Үүнд:

  •  Зах зээл ба бэлчээрийн удирдлага төслөөс Загвар хоршоонд – 4,2 тэрбум төгрөг
  •  Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний хүрээнд Жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуйд – 2,8 тэрбум төгрөг
  •  Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний хүрээнд Зөгийн аж ахуйн кластер байгуулахад – 270,0 сая төгрөг

Хөдөө аж ахуйн загвар хоршооны зээлд 4,9 тэрбум төгрөгийн 26 төсөл, Жимс, жимсгэний аж ахуй байгуулах зээлд 5,4 тэрбум төгрөгийн 44 төсөл, Зөгийн аж ахуйн кластер байгуулах зээлд 652,8 сая төгрөгийн 5 төсөл хүсэлтээ баталгаажуулан хүлээн авч төсөл сонгон шалгаруулах ажлыг 4 үе шаттайгаар зохион байгуулсан юм.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр