Үндэслэлгүйгээр оногдуулсан торгуулийн мөнгийг прокурорын дүгнэлтээр буцаан олгуулахаар болжээ

М.Төгөлдөр
2024/06/25

Нийслэлийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүйгээр оногдуулсан шийтгэлийг прокурорын дүгнэлтээр хүчингүй болгосон, өөрчилсөн шүүхийн шийдвэрийн биелэлттэй танилцаж, хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээх чиглэлээр арга хэмжээ авч ажиллажээ.   Тодруулбал, 2023 онд тус прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий 84 байгууллагын албан тушаалтан зөрчлийн тухай хууль тогтоомжийг зөрчиж шийтгэл оногдуулсан 113 шийдвэрт дүгнэлт бичиж дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэн, 88 шийдвэрийг зөвтгүүлсэн байна.

Үүний үр дүнд 29 шийдвэрт өөрчлөлт оруулж, 59 шийдвэрийг хүчингүй болгож, 52 хүн, 7 хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр оногдуулсан 90,4 сая төгрөгийн торгуулийн мөнгийг прокурорын дүгнэлтээр  буцаан олгуулахаар болжээ.

Харин 2024 оны тавдугаар сарын байдлаар 5 шийдвэрийг зөвтгүүлж, 4 хүн, 3 хуулийн этгээдэд 106,4 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан 7 шийдвэрийг хүчингүй болгуулсан байна. 

Нийслэлийн прокурорын газраас энэ оны 6 сард шүүхийн шийдвэрийн биелэлттэй танилцаж, торгуулсан иргэдийн мөнгийг буцаасан эсэхийг шалгахад, эрх нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээдэд Төрийн сангийн данснаас буцаалтыг бүрэн шилжүүлж дуусаагүй нөхцөл байдал тогтоогдсон байна. 

Тиймээс зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий 12 байгууллагад шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж, иргэдийн мөнгийг буцаан олгох ажиллагааг эрчимжүүлж ажиллах талаар албан бичиг хүргүүлж, биелэлтийг эргэж тооцохоор болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18