Монполимет группийн дансыг хааж үйл ажиллагааг нь зогсоосонтой холбоотойгоор ажилчид нь тайван жагсаал хийж байна

Л.Бямбажав
18 цагийн өмнө

Монполимет Группийн Тосон үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн зогссон хэвээр байна. Машин техник, багаж хэрэгслээ лацдуулж, битүүмжлүүлсэн 300 гаруй ажилтан 16 дахь өдрөө ажилгүй сул зогсож байна.
Энэ хугацаанд харилцагч, хамтран ажиллагч байгууллагуудын ажил алдагдаж, ажилчид цалингаа авч чадахгүй нөхцөлд хүрээд байна. Үндсэн хуулинд Монгол Улсын иргэн хүн ажил хөдөлмөр эрхлэх эрхэлж, хөдөлмөрөө үнэлүүлэх эрхтэй. Энэ эрхийг хангаж өгөхгүй бол цаашид ч үзэл бодлоо илэрхийлж, жагсана гэдгийг тус группийн 1300 ажилчдын төлөөлөл үзэл бодлоо илэрхийлж байна.


Өнгөрсөн хугацаанд тэд ажлын байраа хадгалах, үйл ажиллагаагаа нээх зорилгоор төрийн захиргааны төв байгууллагад шаардлага хүргүүлжээ. Энэ талаар ажилчдын төлөөлөл хэлэхдээ "Бид төрөөс ямар ч халамж хүсээгүй, ажлаа тайван хийх эрх зүйн орчин л хүсч  байна. Бидний авсан мэдээллээр АТГ-с Тосон үйлдвэрийг нээх саналыг Прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Бид ажлын байраа нээлгэх хүртэл хөдөлмөр эрхлэх үндсэн эрхээ хамгаалуулахаар бүх шатны төрийн байгууллагуудад хандаж, дуу хоолойгоо илэрхийлсээр байх болно.

Би ийм сайхан бүтээн байгуулалтад нийт ес дэх жилдээ ажиллаж, хөдөлмөрлөж, амьдарч байна. Сүүлийн үед манай групп дээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өөрийн үзэл бодлоо илэрхийлэх гэсэн юм. Манай 1300 ажилчдын нэг эд, эс болсон Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг төрөөс зогсоогоод 15 хонолоо. Энэ хугацаанд үйлдвэрийн 300 орчим залуучууд хөдөлмөрлөх, ажиллаж эрхээ боомилуулж, хасуулж, ийм байдалтай байна. Тиймээс  “Монцемент” Өргөн үйлдвэрийн нийт ажилчдынхаа өмнөөс Тосон уурхайн үйл ажиллагааг хэвийн горимд ажиллуулахыг шаардаж байна" гэлээ.


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18