Тариан талбайгаас тэнгэр баганадсан барилгатай СЭЖУН их хотруу

О.Шүрэнцэцэг
2024/06/17

Чонжү хотоос 40 минутын зайд орших Сэжун хот

Чусон улсын үеийн Сэжун хаанаар овоглосон Сэжун хот нь БНСУ-ын орчин үеийн шинэ хотуудын нэг юм. 2006 оноос эхлэн Сөүл хотын хүн амын нягтралыг бууруулж, Засгийн газрын яам, агентлагуудыг нүүлгэн шилжүүлэх зорилгоор Сэжун хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байдаг. Залуусын хот гэгдэх Сэжун хот нь өдгөө 380,000 гаруй хүн амтай бөгөөд 465кмгазар нутагтай. 2021 оны байдлаар засгийн газрын харьяа 45 төрийн захиргааны байгууллага, 20 төрийн өмчит байгууллага тус хотруу шилжин үйл ажиллагаагаа явуулж байна. Газар нутгийн байршлын хувьд Сэжун хот нь Сөүл хотоос 2 цаг, Улаанбаатараас шууд нислэгтэй Чонжү хотоос 1 цагийн зайд байрладаг.

Засаг захиргааны байгууллагууд төвлөрсөн залуу хот болох Сэжун хот нь сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбартаа түлхүү анхаарах болсон бөгөөд тус хотын төлөвлөлт, аялал жуулчлалын бүсүүдийг зорин ирэх аялагчдын тоо ч жилээс жилд нэмэгдсээр байна. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр дамжуулан Сэжун хотын онцлох газруудыг уншигч та бүхэнд хүргэе.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АРХИВ

БНСУ-ын үе үеийн ерөнхийлөгчдийн түүх, үзэл баримтлал, хөрөг зураг, эдлэж хэрэглэж байсан эд зүйлс, дотоод гадаадаас ирсэн бэлэг дурсгалын зүйлс, ёслолын машин зэргийг энэхүү олон нийтэд нээлттэй архиваас үзэж сонирхох боломжтой. Тус архив нь ерөнхийлөгчийн билэг тэмдэг, ерөнхийлөгчийн ажил үүрэг, ерөнхийлөгчийн дурсгалын танхим, ерөнхийлөгчийн бэлэг дурсгал, хүүхдүүдэд зориулсан үзмэрийн танхим, ёслолын автомашины танхим зэрэг нийт 6 танхимаас бүрддэг байна.

СЭЖУН ХОТЫН БОТАНИКЫН ХҮРЭЭЛЭН

Солонгосын төвийн бүсэд ургадаг бүхий л ургамал цэцгийг сайтар хамгаалан үржүүлж, дотор болон гадаа талбайн ботаникын хүрээлэнг Сэжун хотод байгуулсан байдаг. Тус ботаникын хүрээлэн нь БНСУ-ын хамгийн том хүрээлэнд тооцогддог бөгөөд жилийн 4 улиралд ховор ургамал, өнгийн цэцэгсийг эндээс үзэж амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтойгоос гадна оройн цагаар урлагийн тоглолт, олон нийтийн арга хэмжээнүүд ч зохион байгуулагдах нь элбэг аж.

META 45

Залуу хот гэгддэг Сэжун хот хэдийгээр хүн ам багатай хот ч гэлээ амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар, аялал жуулчлалын бүсүүд ихтэй. Тэдгээрийн нэг болох Meta 45 кафег энэхүү нийтлэлээр онцолж байна. Тус кафе нь барилгын 45 давхарт байдаг бөгөөд Сэжун хотын хамгийн өндөрлөгт оршдог кафе юм. Энэхүү кафе өдрийн цагаар кофе ууж, амттаа идэнгээ ярин суух залуусаар дүүрэн байдаг бол оройн цагаар шар айраг шимэн Сэжун хотын шөнийн үзэмжийг толидон суух олны хөлийн газар болдог. Meta 45 кафед “The Glory” киноны зураг авалт хийгдсэн гэдгээрээ олны дунд алдартай. Кино зураг авалтын дараа 2022 онд 20,000 гаруй хүн тус кафегаар үйлчлүүлжээ.

Эх сурвалж: Meta 45 албан ёсны SNS хуудас


0
angry
0
care
1
haha
0
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 4 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 5 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 7 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 8 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 9 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 9 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 10 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 10 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21