ЦУОШГ: Зургаадугаар сарын 15-наас хойш ихэнх нутгаар хур бороо элбэгших төлөвтэй

О.Шүрэнцэцэг
2024/06/15

Үер, усны цаг үеийн нөхцөл байдлын урьдчилан сэргийлэх мэдээллийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-аас хүргэлээ. 

Энэ талаар ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал дараах мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр "Зургаа, долдугаар сард төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орохоор байгааг өмнө нь танилцуулж байсан. 

Тодруулбал Хэнтий нурууны бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадастай байх урьдчилсан төлөв гарсан.

Мөн наймдугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадастай байна гэж ойлгож болно.

Хур тунадасны явцаас харахад зургаадугаар сарын 15-наас хойш ихэнх нутгаар хур бороо элбэгшихээр байна. Үүнийг ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв баталж буй.  

Баруун, говийн аймгуудын ихэнх нутаг нэлээд хуурай, гандуу зуншлага тааруу, дунд үнэлгээтэй байгаа. Гэтэл энэ сарын 17-ноос баруун аймгуудын нутгаас эхлээд хур бороо орно. 

Хөрс нь хатсан, гандсан хуурайшилттай баруун аймгийн нутгаар бороо эрчимтэй орвол хөрсөндөө шингэж чадахгүйгээр үер буух эрсдэлтэй" хэмээн анхааруулав. 

Үргэлжлүүлэн ойрын өдрүүдэд хур тунадас орох бүс нутгуудыг танилцуулав. 

Зургаадугаар сард орох хур тунадас: 

  • 14, 15-ны өдрүүдэд төв, зүүн аймгуудын нутгаар түр зуурын маягтай,
  • 16-наас баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр,
  • 17-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 20-нд нутгийн хойд хэсгээр,
  • 21-нд нутгийн баруун хагаст,
  • 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 23-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орох төлөвтэй байна.

Эдгээрээс 18, 19, 20-ны өдрүүдэд орох бороо хамгийн удаан үргэлжлэх төлөвтэй буюу төвийн аймгуудын нутгаар нэлээд үргэлжилж суусан маягтай орно.

Мэргэжлийн хэлээр яривал өндрийн циклон үүснэ. Өөрөөр хэлбэл үүлэн хуйлраа үүсэж эргэлдэнэ гэсэн үг.

Төвийн аймгуудын нутгийн хөрс чийгтэй болсон учраас орсон бороог шингээх чадвар багассан байгаа. Тиймээс төвийн бүс нутгаар орох бороо ч үерийн аюул дагуулах эрсдэлтэй байгааг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал хэллээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18