Сэлбэ голын голдирол дагуух лаг, шавар, мод бутыг зөөвөрлөнө

Н.Мижидмаа
2024/06/12

Нийслэлийн Засаг Даргын 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/662 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ, нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар болон дүүргүүдийн холбогдох байгууллагуудын хамтарсан хурал болсон байна.

Хурлын үеэр УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж, Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан нар Сэлбэ голын голдирлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар мэдээлэл хүргэв.

Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд байгаа иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сэлбэ голын голдирол дагуух лаг шавар, шороо, мод бутыг зөөвөрлөх ажлыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу цаг алдалгүй шуурхай зохион байгуулахаар болсон юм гэж Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.222
2024/06/12
0
0
Натурын урд байгаа төмөр замын гүүр лаг шаваранд живээд далд орох гэж байна. Өнгөрсөн жилийн үерээр голын усыг энэ төмөрзамын гүүр боогдуулсанаас болоод далангаа сэтэлж хүүхдийн парк усанд автсан ш дээ
Хариулах
Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18