Голомт банк “Gold Forum-2024” арга хэмжээний хандивыг “Зүрх мартахгүй” төсөлд гардууллаа

Н.Мижидмаа
2024/06/12

Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсэд хөрөнгө оруулах олон санаачилгыг гарган хэрэгжүүлдгийн нэг нь “Зүрх мартахгүй” төсөл юм. Банкны зүгээс зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд, багачуудыг эх орондоо, үнэ төлбөргүй эмчлэх зорилготой уг төслийг анх эхэлсэн цагаас буюу 2020 оноос хойш дэмжин ажиллаж буй. Бид төсөлд нэгдсэн цагаасаа зүрхний ховор оноштой хүүхдүүдийг мэс засалд орж, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд тасралтгүй хувь нэмрээ оруулсаар энэ хугацаанд нийт 390 гаруй сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлжээ. 

Голомт банк 2018 оноос хойш уул, уурхайн салбарын манлайлагчдад зориулсан “Gold Forum” арга хэмжээг зохион байгуулж буй бөгөөд арга хэмжээний үеэр сайн үйлсийн ажил, хандивын үйл ажиллагааг өрнүүлж, цугларсан мөнгийг хүүхэд, багачуудын ирээдүйд зориулан сайн үйлсийн аянд хандивладаг уламжлал тогтоод 2 дахь жилтэйгээ золгож байна. Харин энэ жилийн хандивыг“Бундан” ТББ-ын “Зүрх мартахгүй” төсөлд зориулахаарболсон билээ.

Энэхүү шийдвэрийн дагуу “Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр”-ийг тохиолдуулан Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд,“Уулс Ноён ХХК”-ийн Гүйцэтгэх захирал П.Энхтулга болон бусад холбогдох төлөөллүүд хамтран хандивыг төслийн багийнханд албан ёсоор гардуулан өгч, бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэх үнэ цэнтэй үйлсэд хөрөнгө орууллаа. 

Уулс Ноён ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Энхтулга: 

Өнгөрсөн жилээс эхлэн “Зүрх мартахгүй” төсөлд хандив оруулахаар гэр бүлийнхээ хүнтэй ярьж байсан. чин сэтгэлээсээ зорьж, өгч буй энэ хандиваар хүүхэд, багачуудад амьдрал бэлэглэж чадна гэж бодохоор баяртай байна. 

Мөн Голомт банк өөрийн санаачлан зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагаа бүрдээ “Зүрх мартахгүй” төслийг сурталчлахаас гадна SocialPay аппликэйшнээрдамжуулан төсөлд нэгдэж, сайн үйлсийн аянд хувь нэмрээ оруулах боломжийг нийт харилцагчдадаа нээлттэй болгосонбилээ.

Голомт банкны хамт олон цаашид ч “Зүрх мартахгүй”төслийг үргэлжлүүлэн дэмжиж, илүү олон хүүхэд, багачуудын ирээдүйд гэрэл гэгээ бэлэглэх үйлсэд манлайлан ажиллах болно. 

Зүрх мартахгүй төслийн талаар: “Бундан” ТББ-ын “Зүрх мартахгүй” төсөл нь Монгол орны алслагдсан бүс нутагт амьдардаг болон амьжиргааны түвшин доогуур өрхийнзүрхний төрөлхийн  гажигтай бяцхан хүүхдүүдэд туслах зорилготой. Анх дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын үед “Зүрх мартахгүй” төсөл хүмүүнлэгийн тусламжаа эхлүүлж, өнөөдрийг хүртэл төслийн багийнхан нийт 75,068 км замыг туулан, Монгол, Тува, Киргиз, Афганистан улсын нийт 31,322 хүүхэд, том хүнийг үзлэгт хамруулан, 1,139 бяцхан хүүхдэд зүрхний хагалгааг амжилттай хийжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18