Реппэр DESANT-ын тоглолт болоход хоёр хоног үлдлээ

Н.Мижидмаа
2024/06/06

Хип хоп ертөнцийн акулуудын нэг реппэр DESANT-ын бие даасан BIG FISH тоглолт энэ сарын 8-ны өдөр буюу бямба гарагт болох гэж байгаа билээ. Урьд өмнө нь Монголд засагдаж байгаагүй өндөр буюу 30 метрийн өндөртэй тайз, хамгийн шилдэг хөгжим, гэрэлтүүлэг зэргийг бэлтгээд буй тус тоглолт болоход ердөө хоёр хоног үлджээ.
 
Гэсэн ч реппэр DESANT тоглолтоо ирж амжихгүй гэх мэдээлэл цацагдсан ба энэ нь ердөө түүний хошигнол гэдгийг мэдэгдэх нь зүйн хэрэг. Энэхүү тоглолтод нийт 39 зочин уран бүтээлч оролцож тайзнаа гал асаах ба хип хоп урсгалд шинэ тэсрэлт авчирсан Gangsta Service, Click click boom бүлгэмийн гишүүд нэг тайзнаа гарч, "HOOD" дууг бүрэн бүрэлдэхүүнээрээ дуулах болно.
 
Үзэгчдийн зүгээс хүлээлт өндөртэй байгаа уг тоглолтын тасалбар эрэлт ихтэй байгаа бөгөөд удахгүй дуусах төлөвтэй байгааг зохион байгуулагчид онцолжээ. Энэхүү тоглолтод бага насны хүүхдүүд харгалзах хүнтэй хамт орж болох бол согтууруулах ундааны зүйлсийг 21-ээс дээш насны үзэгчдэд худалдаалах гэнэ. Тоглолтын үеэр BALLERGANG мерч цөөн тоогоор худалдаалагдах тул эрт ирж эдгээр мерчүүдээс худалдан авах боломжтой. 
 
"Big Fish" тоглолт өдрийн 15:00 цагийн үеэс эхлэн үзэгчдээ Төв цэнгэлдэх хүрээлэн рүү оруулж эхэлнэ. Энэ хугацаанд DJ нар өөрсдийн сетүүдээ толилуулж, 18:00 цагаас эхлэн шинэ, залуу уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээсээ танилцуулж, шөнийн 24:00 цагийн үед тоглолт албан ёсоор дуусах аж.
 
Тоглолтын тасалбар: shoppy.mn Big fish official concert болон GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж байна. 
 
Дэлгэрэнгүй мэдээллийг: 89980000, 99197150 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18