УИХ-ын ээлжит сонгуульд нийслэлийн ИТХ-ын 15 төлөөлөгч нэр дэвшинэ

М.Төгөлдөр
2024/06/05

УИХ-ын ээлжит 9 дэх удаагийн сонгуульд нийслэлийн ИТХ-ын 15 төлөөлөгч нэр дэвшиж байна. Нэр дэвшигчдийг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар өнөөдөр хүлээн авч, амжилт хүслээ.

Дээрх нэр дэвшигчдийн 6 нь өдгөө дүүргийн Засаг даргаар ажиллаж байна. Нийтдээ 2 сая орчим хүн амтай нийслэл хотын ажил улс төрийн намын амбиц, түүний ашиг сонирхлоос үл хамаарч оршин суугчдын эрх ашгийг эрхэмлэж, зогсолтгүй үргэлжлэх ёстой. Тийм ч учраас НИТХ, Хурал дахь намын бүлгүүд, Нийслэлийн Засаг дарга, НЗДТГ, дүүргүүдийн удирдлага бодлого, зорилгоо нэгтгэн урагшилж байгааг нэр дэвшигчид онцлоод цаашид энэ зарчмын дагуу ажиллах ёстойг хэллээ.

УИХ-ын 9 дэх удаагийн ээлжит сонгуулийн

  • 8 дугаар тойрогт: НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх, НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч Д.Батцогт, М.Тулгат, НИТХ дахь ХҮН намын бүлгийн гишүүн, төлөөлөгч П.Наранбаяр,
  • 9 дүгээр тойрогт: НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар
  • 10 дугаар тойрогт: НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, ЧД-ийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, СБД-ийн Засаг дарга Х.Болормаа, НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч Д.Бадарсан
  • 11 дүгээр тойрогт: НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай,
  • 12 дугаар тойрогт: НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар нэр дэвшиж байгаа бол намуудын жагсаалтаар
  • НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч Н.Баярчимэг
  • НИТХ дахь ХҮН намын бүлгийн гишүүн, төлөөлөгч Д.Гантулга, П.Ганзориг
  • НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч Д.Энхтуяа
  • НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа нар дэвшинэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.19.4
2024/06/05
1
0
МАНАН-ын дарлалаас хэзээ гарах улс вэ? Тоглоомын дүрмээ өөрсдөө зохиогоод л тоглоод байх юм. Дараагийн сонгуулиар зөвхөн нам сонгоно гэх вий дээ. Монгол улсад ганц тогтвортой бодлого байгаа нь эх орноо тонон дээрэмдэх л байна. Сүүлийн 34 жил арай л байна даа. Уул уурхайгаа ухаад л байдаг 34 тэрбум долларын өрөнд ороод л байдаг.
Хариулах
202.126.93.206
2024/06/05
0
0
аймаг, дүүргийн засаг дарга хийж явсан " төсвийн хулгайд суралцсан" гаруудыг УИХ-д гаргамааргүй байна шүү
Хариулах
Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18