Ч.Лодойсамбуу: Гүтгэлэггүй сонгууль хийцгээе!

О.Шүрэнцэцэг
2024/06/05

Залуу нэр дэвшигчид өөрөөр өрсөлдөж байна. Тэд сонгуулийн бохир аргаас татгалзан, цэвэр өрсөлдөхийг бусдадаа уриалж байна. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог Хан-Уул дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Чулуунбилэгийн Лодойсамбуу бүх нэр дэвшигч, улс төрийн нам, сурталчилгааны багуудад хандан, уриалга гаргалаа.

Ч.Лодойсамбуу:

-Саналаа өгөхдөө монголчууд дээлээ өмсдөг, сонгуулийг баяр ёслолын хэмжээнд хүлээж авдаг байсан. Төрөө хамтарч байгуулан, сонгох эрхээ эдэлж байгаагаа мэдэрдэг баярт мөч байсан. Үндсэн хуульд “Төрийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан. Энэ эрхээ сонгуулиар эдэлдэг. Гэтэл одоо хүмүүс сонгуулийг байх ёсгүй зүйл болж байгаа мэт урам зориггүй болжээ. Ямар ч мэдээллийг хүлээж авах сонирхолгүй болчхож.

Бүх нэр дэвшигчдэдээ уриалж байна. Хүмүүсийг доош нь хийдэг, санаа бодолд нь сөргөөр нөлөөлөх гэж оролддог, сонгогчдыг юу ч ойлгодоггүй гэж боддог, ингэж хэлбэл итгэнэ дээ гэж ятгадаг явдлаа больё. Үндсэн хуулиар олгосон сонгох эрхээ эдэлж байгаа сонгогчдын эсрэг Үндсэн хуулийг уландаа гишгэсэн, янз бүрийн арга хэрэглэдэг сонгуулийг больё.

Нэг тойрогт өрсөлдөж буй аль ч нэр дэвшигчийн талаар хар мэдээлэл манай штабаас лав гарахгүй. Сонгуулийг ингэж хийхээ больё гэж уриалж байна. Үнэхээр тэр хүмүүсийг төлөөлөх гэж байгаа юм бол тэдэнд тайван байх, эрүүлээр сонголт хийх эрхийг нь өгмөөр байна. Би саяхан мэдээлэл сонссон. МАН дахиад нөгөө хэдэн телевизээрээ дахиад нэвтрүүлэг тарааж байгаа юм байна. Хар бараан мэдээллээр сонгогчдын тархийг угаахаа зогсоо гэж би МАН-аас шаардаж байна. Эрүүлээр сонголт хийх боломж өгөөч. Мэлмий нь тунгалаг, оюун санаа нь хэрсүүжсэн сонгогчдоо битгий дорд үзээч. Хар бараан мэдээлэл тарааж, “Чи үүнд итгэ. Тэр хүн чинь ийм ш дээ” гэж хар арга хэрэглэдгээ болиоч.

Би сонгууль яаж хийдгийг үзүүлнэ. Бидэнтэй хамт байгаарай.


0
angry
0
care
2
haha
7
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2601:1c2:4300:5c70:a532:94f0:79c1:a406
2024/06/06
0
0
erlegdorj iin suganii us kkk. muu amid yavahaar sain ya
Хариулах
202.9.46.41
2024/06/05
1
0
Шодойсамбуу дуугаа тат
Хариулах
2405:5700:311:d952:8ec5:d74b:16f5:50d3
2024/06/05
0
0
Мөнгөний үнэр авсан нөхөр
Хариулах
66.181.160.75
2024/06/05
0
0
энэ гэж балай шахуу юм байна зайлаа
Хариулах
2405:5700:312:5a40:e04f:8427:f924:7c50
2024/06/05
0
0
Энэ нөхрийг дэмжихгүй. Үл бүтэх этгээд гэдэг нь тодорхой харагдсан шүү.
Хариулах
2405:5700:300:e789:2dba:b910:7e4:5d11
2024/06/05
0
0
Гүтгэлэггүй шударга сонгууль хэзээч болдоггүй болохгүй үүнийг мэдээгүй гэвэл худалч нэртэй болно
Хариулах
Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 4 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 5 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 6 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 8 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 9 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 10 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 10 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 10 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 11 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 11 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21