3x3 сагсан бөмбөгийн “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээн болно

М.Төгөлдөр
2024/06/05

НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран Улаанбаатарын Урбан фестивалийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг зургадугаар сарын 6-9-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж буй.

“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээнийг зургаадугаар сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд тэмцээнд Австри, Украйн, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй найман баг өрсөлдөх юм. Тодруулбал, Монгол Улсаас үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны шигшээ баг оролцоно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын үндсэн шигшээ багийн хэсгийн тоглолтуудын хуваарийг танилцуулж байна. 

Харин зургаадугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Монгол Улсад түүхэндээ анх удаа 3x3 сагсан бөмбөгийн мэргэжлийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Дэлхийн их дуулга тэмцээн нь “Улаанбаатар дэлхийн их дуулга” нэртэйгээр зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээнд дэлхийн чансааны эхний арван байр дотор эрэмбэлэгддэг дэлхийн шилдэг мэргэжлийн багууд болох Серби улсын “ҮБ”, АНУ-ын “Майами”, Нидерланд улсын “Амстердам”, Литва улсын “Раудондварис” баг болон Монгол улсын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар”, “Завхан Сайнскор” тэргүүтэй 12 баг өрсөлдөнө.

Ташрамд, Улаанбаатарын Урбан фестивалийн үеэр Урбан спортын арван төрлийг танилцуулах өдөрлөг болохын зэрэгцээ хоолны өдөрлөг болно. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС




0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18