Улз голд осолдсон 31 настай эрэгтэйн цогцсыг гаргажээ

М.Төгөлдөр
2024/06/05

Дорнод аймаг, Чулуунхороот сум (Эрээнцав). Цагаанчулуут багийн "Морин зовуд" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 212 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 23 км-т, 49°43'15.78"N 115°33'39.51"E/ "Улз" голын усанд 1 хүн живсэн тухай мэдээллийг 06.04-ний өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтанууд  23 км зам туулан 15:35 цагт очиход иргэн У/31 настай, эрэгтэй/-ын цогцос "Улз" голын усны мандал дээр хөвж байхад нь гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай мэдээллийг Чулуунхороот сумын Засаг даргын Тамгын газраас 18:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.  

Төөрсөн, сураггүй болсон: 

- Дорноговь аймаг, Мандах сум. Сэрвэн баян хошуу багийн “Будар” гэдэг газар  /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 220 км-т/ Бага насны хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.04-ний өдрийн 22:08 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид Мандах сумын Засаг даргын Тамгын газрын ажилтануудтай хамтран  бага насны хүүхэд З/3 настай, эрэгтэй, эмээгийндээ байсан/-г  эрэн хайх ажиллагааг 22:15 цагаас эхлэн зохион байгуулж 06.05-ны өдрийн 04:20 цагт тус багийн "Бударын хад" гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 3 км/-аас эсэн мэнд олсон.   

Салхи, шуурга - Хүчтэй салхи шуурга:

- Дархан-Уул аймаг, Дархан сум. 2 дугаар багийн “Ширээ нуруу”-ны 60 дугаар гудамжинд 06.04-ний өдрийн 19:15-19:45 цагийн хооронд салхины хурд 6-14 м/с хүрсний улмаас 5 ханатай гэрийн үүдний амбаар нурж гэрийн хаалга онгойх боломжгүй болсон тухай дуудлагыг 19:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 8 км зам туулан 20:05 цагт очиход иргэн П-ийн 5 ханатай гэрийн үүдний 2x80-3x50 метрийн хэмжээтэй амбаар нурж гэрээс хүн гарах боломжгүй байсныг 16 минут ажиллаж нурсан амбаарыг зайлуулсан.

Үер - борооны үер:

- Дорноговь аймаг, Сайншанд сум. 3, 6, 7, 8 дугаар  багт 06.04-ний өдрийн 18:50-19:30 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас 4 айлын байшин, 4 айлын гэр усанд автсан тухай дуудлагыг 19:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 4 айлын байшинд орсон 8 тонн усыг соруулж, 4 гэрийн усыг гадагшлуулж 6 (2 нь хүүхэд) иргэнийг аюулгүй газарт хүргэж өгсөн. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18