Говь-Алтай аймгийн шар хулстайд том, жижиг мазаалай дуранд өртжээ

О.Шүрэнцэцэг
2024/06/04

Энэ хавар Хүрээлэн төсөл, Сентрал телевиз, Эрдэнэ Монгол компанийн хамтарсан хээрийн зураг авалтын үеэр Монголын говийн нэн ховор амьтдын нэг мазаалай баавгай дуранд өртжээ.

Том, жижиг хоёр мазаалай баавгайг Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум, Хөшөөтийн булаг, Говийн их дархан цаазат газрын “А” хэсэгт нар жаргаж байх үес 21 цагийн орчим баримтжуулсан байна.

Мазаалай баавгай нь улсын тусгай хамгаалалттай, Говийн Их Дархан Цаазат Газарт нутагладаг бөгөөд ховор махчин ан амьтанд тооцогддог байна.

Сүүлийн үеийн техник технологийн хөгжлийн тусламжтайгаар сансрын дохиололтой хүзүүвч ашиглаж судалгаа хийсний үндсэнд 50 гаруй тоо толгой мазаалай баавгай байгааг судлаачид тогтоожээ. Мазаалайн талаар иргэд олон нийтэд зөв, бодитой мэдээлэл олгох зорилгоор, Мазаалай хамгаалах үндэсний жилийн хүрээнд Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа болон Эрдэнэ Монгол компанийн “Save mazaalai” төслийн дэмжлэгээр  Хүрээлэн төсөл, Сентрал ТВ-ын хамтран Алтайн өвөр говиос бэлтгэсэн нэгэн шинэ баримтат бүтээл тун удахгүй бүрэн эхээрээ үзэгчдэд хүрэх юм байна. 


Гэрэл зургийг: Хүрээлэн төсөл, У.Ганбаяр 



2
angry
4
care
1
haha
28
liked
10
love
2
sad
3
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.218
2024/06/06
0
0
Цус сэлбэхэд анхаарах
Хариулах
202.126.89.234
2024/06/06
0
0
Huurkhiiduu bambaruushtaigaa l nnshdee.
Хариулах
202.179.25.183
2024/06/06
0
0
хөөрхөн юмаа
Хариулах
2601:249:1500:85c0:bc3d:cff2:8591:d4d4
2024/06/06
0
0
Агнахгүй юугаа хийж байсан юм? За за , наргиа . Нүгэл байгаа даа.Ядаруу амьтан болохоороо ангаж, өлсөж л яваа даа. Ус шанд задгайлж, тэжээл өгч байгаарай даа.
Хариулах
66.181.160.64
2024/06/05
0
0
Байгаль , түүний гоо үзэмжийн илрэл болсон ховор ан амьтан шиг сайхан зүйл хаана байх билээ. Мазаалайгаа өсч олон болгоно гэхээсээ илүү бодгалийг нь хадгалаад үлдээх нь чухал юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа чухал. Манай урд хөрш тусалж байгаа биз дээ.
Хариулах
Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 4 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 5 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 6 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 8 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 9 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 10 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 10 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 11 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 11 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21