Танилц: Баянзүрх дүүрэгт инженер, эдийн засагч мэргэжилтэй нэр дэвшигчид

М.Төгөлдөр
2024/05/31

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Баянзүрх дүүрэгт буюу наймдугаар тойрогт инженер, эдийн засагч мэргэжилтэй дараах нэр дэвшигчид өрсөлдөж байна. Уг тойрог таван мандаттай бөгөөд АН-аас нэр дэвшигч Цагаан-Өвгөний Жадамбаа, Майнбаярын Тулгат, МАН-аас нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяа, ХҮН-аас нэр дэвшигч Пүрэвсүрэнгийн Наранбаяр нарын боловсрол, ажлын туршлагыг танилцуулж байна. 
АН-аас нэр дэвшигч Цагаан-Өвгөний Жадамбаа Хуульч, Мэдээллийн технологи, бодлого төлөвлөлтийн инженер мэргэжилтэй. 

Түүнийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргаар ажиллаж байх хугацаандаа ТҮЦ машин, автозамын бэлэн бус тооцооны төлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн нэг үгээр хэлвэл өнөөдрийн Цахим үйлчилгээний нэгдсэн портал И-Монголиан үндсийг тавьсан гэхэд болно. 

Ажлын туршлагын хувьд:  

2004-2006: Улс төрийн боловсролын Академийн багш, эрдэм шинжилгээний ажилтан 

2006-2007: Глобал Удирдагч сангийн үүсгэн байгуулагч, захирал 

2007-2008: Глобал Удирдагч Дээд сургуулийн захирал 

2008-2012: Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Улс төрийн бодлогын хэлтсийн дарга 

2012-2016: Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга, агентлагын дарга 

2018-: “ШинэСэгэ Мед “ ХХК-ийн гүйцэтгэх захирал

2023 оноос Ардчилсан Намын Дэд даргаар ажиллаж байна. 

МАН-аас нэр дэвшигч Х.Булгантуяа Олон Улсын Эдийн Засагч, Хөгжлийн Эдийн Засагч мэргэжилтэй. 

2020 оны УИХ-ын сонгуульд эрх баригч МАН-аас Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23-р тойрогт нэр дэвшин сонгогдсон. 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байна. 

АН-аас нэр дэвшигч М.Тулгатын хувьд Эдийн засагч мэргэжилтэй.

Түүний ажлын туршлага: 

  • 2005-2009 онд Японы Софтбанк групп, санхүү төлөвлөгч
  • 2009-2013 онд Бэста ХХК, үүсгэн байгуулагч, захирал
  • 2013 оноос “Хишиг Арвин Индустриал” ХХК, дэд захирал

Сонгуульт ажил:

  • 2012-2016 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, дэд дарга,
  • 2016 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон,
  • 2020 онд Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар сонгогдов.
ҮН-аас нэр дэвшигч П.Наранбаяр нь эрх зүйч, Олон улс судлалын доктор. 

2020 оноос улс төрд орж, Хөдөлмөрийн Үндэсний Намын бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаа юм. 2020 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 2 мандаттай 22-р тойрогт "Зөв хүн, электорат" эвслээс нэр дэвшиж 23,479 санал буюу 28,7%-ийн санал авсан ч нийт дүнгээр 3-рт орсноор сонгогдож чадаагүй ч сонгуулийн дараа, мөрийн хөтөлбөртөө тусгасан "Сайн сургуулийг таны дэргэд" ТББ-ыг үүсгэн байгуулаад ажиллаж байна.


 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.88.69.70
2024/06/02
0
0
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар холбогдоно уу.
Хариулах
202.9.40.192
2024/06/01
0
0
hovdiin must sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25r baaziin adagiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar hulgaich baasanjav
Хариулах
2001:9b1:4122:4800:d657:f02d:eb:2e28
2024/06/01
0
0
TULGAT NEGEER GARNAAA
Хариулах
149.102.254.25
2024/05/31
1
0
Za bolio ene Jadambaa. JD nertei hudlaa gar za ta nar zugeer asuugaarai. ene gartai english-eer yariad uzeerei. Ogt english baihgui Mongol ulsiin zasgiin gazar gedgeer Korea-d helgui ch gesen humuuseer daalgavraa hiigeed duussan. Hudlaa gevel tsug ajillaj baisan humuus. Korea-d baisan humuus n helne dee. Daalgavraa guilgaj hiideg. Chuluunchime gtei uulzaad yavj baisan banzal gar shuu. Yamarch angli hel baihgui baij humuust angli hel zaadag baisan hud gar ogt hel baihgui yariad uzeerei muu hudlaa huuhemseg bandi ergen toirniihon n bugd medne dee
Хариулах
202.9.46.155
2024/05/31
0
0
Булгантуяаг сонгох ёстой шүү
Хариулах
122.201.19.4
2024/05/31
1
0
Энхбаярыг албаар орхиж байгаа юм уу. Хуульч эрх зүйч гээд оруулж болдоггүй муу
Хариулах
2405:5700:300:e789:2dba:b910:7e4:5d11
2024/05/31
1
0
Булгантуяа Тулгат 2бол огт хэрэггүй нөгөө хоёр нь үзээд алдаа өөр сонголт алга
Хариулах
124.158.125.101
2024/05/31
1
0
шаль наль гэсэн чавганц аятай энэ наранбаяр гэж
Хариулах
Шинэ мэдээ
"20 жилийн настай БОРДЮР" 37 минутын өмнө
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ 58 минутын өмнө
Улаанбаатарт 27 градус дулаан байна 1 цагийн өмнө
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ 18 цагийн өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ 19 цагийн өмнө
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна 22 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов 23 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна 23 цагийн өмнө
Улаанбаатарт 26 градус дулаан байна 23 цагийн өмнө
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ Өчигдөр
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна Өчигдөр
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана Өчигдөр
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ Өчигдөр
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 19 градус дулаан байна Өчигдөр
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. 2025/06/13
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ 2025/06/13
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ 2025/06/13
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ 2025/06/13