“Улаанбаатар-Чонжү” чиглэл рүү аяллын шинэ зам нээгдлээ

О.Шүрэнцэцэг
2024/05/29

       Монгол улс, БНСУ хооронд аялагчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. 2023 онд Солонгос улсыг зорих Монголын жуулчдын тоо 135 мянгад хүрч цар тахлын өмнөх үе буюу 2019 онтой харьцуулахад 15 хувиар нэмэгджээ. Тэгвэл энэ урсгалыг улам бүр нэмэгдүүлэх боломжийг БНСУ-ын агаарын тээвэрлэгч “АeroК” компани бий болгоод байна. Тус компани Солонгос улсын төв цэг болох Чонжү хот руу долоо хоног бүр 3 удаагийн тогтмол нислэг үйлдэж эхлээд байна. Нислэгийн тийзний хувьд илүү хямд үнийг санал болгож, Чонжү чиглэлд аялах олон давуу тал боломжууд ч давхар нээгдэж байна.

       Чонжү хот нь Сөүл хотоос 1 цаг 30 минутын зайд байрлах бөгөөд Олон улсын өвчтөн, үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадал бүхий эмнэлэг, шинжилгээний төвүүдтэй, уур амьсгалын таатай нөхцөлд оршдог тул аялахад тохиромжтой, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх резорт, алжаал тайлах газрууд, түүхэн дурсгалт аялал жуулчлалын бүсүүдтэй зэрэг давуу талыг агуулдаг. Тиймээс Солонгос улсыг зорих аялагчдын хувьд олон таатай нөхцөлийг бүрдүүлсэн шинэ цэг Чонжү хотоос эхлэх боломжтой болж байна.  Энэ удаа бид БНСУ-ыг эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийн талаар мэдээлэл хүргэе. 

Чонжү хотын эрүүл мэндийн аялал

          БНСУ-д эрүүл мэндийн зорилгоор зорчиж буй гадны улс орнуудын жагсаалтын тавдугаарт Монгол улс бичигдэж байна. Энэ нь манай улсын иргэд тус улсын эрүүл мэндийн үйлчилгээнд итгэл хүлээлгэж эмчилгээ үйлчилгээ авдаг болохыг илэрхийлж байна. Монгол улсаас 2019 онд 17918, 2023 онд 22080 хүн Солонгос улсад очиж эрүүл мэндийн үйлчилгээ авчээ. Ингэхдээ хамгийн түгээмэл нь хавдар, мөн бусад өвчлөлөөр эмчилгээ үйлчилгээ авсан бол үүний араас эрүүл мэндийн оношилгоо үйлчилгээнд хамрагдсан тохиолдол хамгийн их байгаа юм. Тэгвэл Чонжү хотыг зорьж эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах шинэ гарц нээгдэж байна.  

“Эрүүл мэндийн оношлогоо”- “MEDI check”

        Чонжү Олон улсын нисэх онгоцны буудлаас 20-хон минутын зайд орших эрүүл мэндийн үйлчилгээний “MEDI check” төв. Тус төв нь эмнэлгийн шинжилгээ оношлогоогоор дагнан үйл ажиллагаа явуулж байна. Хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй, зөвхөн эрүүл мэндийн оношлогоо үйлчилгээ авах шаардлагатай хүмүүст хамгийн тохиромжтой сонголт юм. “MEDI check” төвийг гадны улс орноос ирсэн хүмүүс зорих нь цөөнгүй бөгөөд үйлчилгээнд нь сэтгэл хангалуун байгаа нь үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж буйгаас харагдана. Чонжү чиглэлийг зорин аялах хүмүүсийн хувьд “MEDI check” хамгийн ойр, зөв сонголт байх болно. 

Эмнэлгийн цогц үйлчилгээ “Hana” эмнэлэг

         20 гаруй жилийн түүхтэй БНСУ-ын урдаа барьдаг эмнэлгүүдийн нэг “Hana” эмнэлэг Чонжү хотод байрлаж байна. Бүс нутагтаа эмнэлгийн үйлчилгээгээрээ тэргүүлж, иргэдэд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр чанартай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна. Орон нутгийн иргэд тус эмнэлгийг зорин ирж үйлчлүүлдэг бөгөөд “Өвчтөн төвтэй” уриатайгаар эрүүл мэндийн эмчилгээ оношлогоог үзүүлсээр иржээ. Монгол улсын хэд хэдэн эмнэлгүүдтэй хамтран ажилладаг тус эмнэлгийг зорьж үйлчлүүдэг Монголчуудын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Чонжү чиглэлийн нислэгээр тус эмнэлэгт хүрэх зам улам бүр дөт болж байна. “Hana” эмнэлэгт эрүүл мэндийн оношлогоо хийлгээд зогсохгүй хэвтэн эмчлүүлэх боломжтой юм. 

 “Kim” нүдний эмнэлэг

      БНСУ-д нүдний эмчилгээ оношлогооны чиглэлээр үйлчилгээ авч буй Монгол иргэдийн дийлэнхи “Нүдний хараа тэглүүлэх” үйлчилгээ авдаг байна. Үүний араас хөгшрөлтөөс үүдэлтэй хараа муудах тохиолдолд хагалгаа хийлгэх, хялар засуулах зорилгоор үйлчлүүлэгчдийн тоо өндөр байна. “Kim” нүдний эмнэлэг нь Солонгос улсдаа 15 дугаарт жагсч, жилдээ 120 мянга гаруй үйлчлүүлэгч хүлээн авдаг Солонгос улсын нүдний томоохон эмнэлгүүдийг нэг юм. Тус эмнэлгээр өдөрт 500 хүн үйлчлүүлдэг бөгөөд 40% нь Чонжү бүс нутгийн хүмүүс бол 60% нь бусад хотоос тус эмнэлгийг зорин ирж үйлчлүүлдэг байна. Сүүлийн үеийн эмчилгээ, оношлогооны дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн БНСУ дахь 10 эмнэлгийн нэг нь юм. 






0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 4 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 5 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 6 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 8 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 9 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 10 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 10 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 11 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 11 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21