АН: Монголын ард түмнийг өрийн дарамтаас чөлөөлөх нь манай 126 нэр дэвшигчийн гол ажил

Ц.Цэрэнбадам
2024/05/27

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын дарга Л.Гантөмөр “АН УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд оролцоход бэлэн байна. Дүрэм журмын дагуу сонгуульд оролцох бүртгэлээ бүрэн хийсэн.

2016, 2020 оны сонгуульд АН ялагдаж, дөнгөж бүлгийн хэмжээнд очсон. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан. Энэ удаагийн сонгууль бол Монголын ардчиллыг байх, үгүйг шийдэх сонгууль гэдгээрээ онцлогтой. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд АН-ын нийт гишүүд, бүлгийн зөвлөхүүд, удирдлагууд орон даяар 2-3 удаа бүтэн тойрсон. Ингэхдээ Монголын асуудал юунд байгааг маш нарийн тодорхойлж гаргасан. Энэ асуудлуудыг шийдэх парламентыг бид сонгох гэж байна.

 Монголын хамгийн том асуудал бол авлига, ажилгүйдэл, үнийн өсөлт, өрийн дарамт. Энэ асуудлуудыг шийдэх парламентыг сонгох нь АН-ын гишүүдийн санал, нийт ард түмний хүсэл. Монголын ард түмнийг өрийн дарамтаас чөлөөлөх нь манай 126 нэр дэвшигчийн гол ажил болох юм.  78 тойрогт манай 78 нэр дэвшигч өрсөлдөнө. Энэ 78-ыг гаргаж ирэхдээ бид 4 удаа судалгаа хийж, тойрогт танигдсан байдал, асуудал шийдэх шийдэл, ард түмний хүлээлт зэргийг судалсан.

Ард түмнээс тулгамдаж байгаа асуудлыг шийдэж чадах хүнийг явуулаарай гэсэн захиалга ирсэн. Тиймээс ялагдаагүй Ерөнхийлөгч Х.Баттулгыг, хэлмэгдсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг нэр дэвшүүлж байна.

 Ард түмэн, шинэ залуу, нэр цэвэр улстөрчийг явуулаач гэсэн хүлээлт бий. Энэ хүлээлтэд хариулахын тулд бид хуучин засаг төрд ажиллаж байсан хүмүүсээ ихэнхийг нь хойш суулгасан. Манай 126 нэр дэвшигчийн 102 нь цоо шинэ хүмүүс байгаа.

 Харин намын жагсаалтын 48 нэр дэвшигчид салбар салбарын төлөөлөл орсон. Улс төрийн туршлагатай 4-5 хүн орсон. 

 АН Монголын ардчиллыг хамгаалж, сонгуульд оролцоно. Намаас явуулсан нэрс, намын шийдвэр нэг байгаа. Одоо СЕХ-нд АН-ын нэр дэвшигчдийг бүртгэж авах процесс явагдаж байна" гэсэн байр суурийг илэрхийллээ. 

 


0
angry
1
care
3
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2a02:ab88:258a:de00:11d5:4d74:f168:5a5e
2024/05/28
0
0
Давчидаж байна уу троллуудаа. Тэгвэл АН сайн бгаан бна гэж ойлголоо
Хариулах
2405:5700:300:e789:2dba:b910:7e4:5d11
2024/05/27
0
0
Гурван өөр төрлийн солиоролтой нөхдүүд пүрэв хэн нь нилээд хүндэрсэн солиоролтой
Хариулах
192.82.65.160
2024/05/27
0
0
Амгаланбаатар өөрөө гаалийн авилгачин байж ичиж үхмээр ширэн нүүрт
Хариулах
202.179.15.2
2024/05/27
0
0
Өмнөх эрх барьсан түүхүүдийг сайн судлаад олон юм яриасай
Хариулах
2405:5700:311:aae9:c4fc:e2a5:77ef:2e1a
2024/05/27
0
0
Hudlaa hutsaad baigaarai bitch min
Хариулах
202.9.46.69
2024/05/27
1
0
busdiig muulj songuuli xiideg ye ungursun gedgiig medexgyi l yavaa yum bn daa.ard tymen busdiig ygeer bish uuriin bodol itgel ynemshleer yumand xanddag bolood udaj bgaa shy.
Хариулах
Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр