АН-ын нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтын эх хувийг СЕХ-д хүргүүлжээ

Ц.Цэрэнбадам
2024/05/26

2024 оны 5-р сарын 20-ны өдрийн Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит хурлаар АН-ын дарга Лу.Гантөмөрийн уншиж, батлуулж, гарын үсгээ зурсан УИХ-д нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтын эх хувийг өчигдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлжээ.

ҮБХ-ны хурлын өмнө АН-ын дарга Лу.Гантөмөр фракцуудтай зөвшилцөж сольсон цөөн нэрсийг дээрээс нь балаар дарж өөрчилсөн байсныг шинэ хувилбараар нь уншжээ. Харин Х.Тэмүүжин, М.Чимэддорж нар зөвшилцөөгүйгээр нэрсээ жагсаалтад өөрсдөө гараараа нэмж бичсэн тул сольж уншилгүй хуучнаар нь уншсан гэх мэдээ байна.
Эх хувийг хавсаргасан ҮБХ-ны тогтоолд тэргүүлэгчдийн олонхи буюу 50+1 нь гарын үсэг зурж, тамга даржээ.
2024 оны 5.20-ны ҮБХ-ны хурлаар батлагдсан нэрсийг шөнө нь сольж, шинээр үйлдэн, СЕХ-нд өгсөн хуурамч жагсаалтад намын гишүүдээ хасаж намын бус огт танихгүй олон хүний нэрийг оруулсан сурагтай.
Хурлын дараа шөнө үйлдсэн хуурамч нэрсийг Ардчилсан намын УТЗ, ҮБХ болон жирийн гишүүд бүгд эсэргүүцэж байгаа гэнэ.
Энэхүү хуурамч жагсаалтыг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоон, хариуцлага тооцох ёстой хэмээн намын гишүүд үзэж байгаа юм байна.


0
angry
0
care
10
haha
1
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.57
2024/05/27
0
0
Энэ нам сонгуульд бараг орохгүй боллоо хөөрхий Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй ээ гэж Албаг тушаал авилгын хор нь гарах гэж энэ дээ Ялтан Баярцогт Эрдэнэ Гантөмөр гэх мэт
Хариулах
66.181.178.56
2024/05/27
0
0
АН-ын шог гараа үргэлжилсээр л сонгуулийн үр дүн паг даа яах болдог юм ёсоороо л болно доо.Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй ээ гэдэг дээ
Хариулах
66.181.184.207
2024/05/27
0
0
Тэмбүүжин л биз. Хог хог ын шавхаруу долоогч.
Хариулах
202.55.188.82
2024/05/26
0
0
Бас л хөгжилтэй нам ш дээ хошин шог цаашаа зүгээр
Хариулах
Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр