УИХ-ын дарга Г.Занданшатар ардчиллын нөхцөл байдал, улс орны хөгжлийн талаар илтгэл тавив

Л.Бямбажав
2024/05/24

Ази, Номхон далайн бүсийн орнуудын томоохон чуулга уулзалтуудын нэг болох “Никкей форум” Япон Улсын Токио хотод эхэллээ. Энэхүү форумд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож ардчиллын хөгжил, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл танилцуулав.

Жил бүр зохиогддог “Никкей форум”-д дэлхийн улс орнуудын удирдагчид, олон улсын түвшин дэх Азийн орнуудын үүрэг оролцоо, нөлөө, бүсийн тулгамдсан асуудлын талаар санал солилцон,  шийдлийн талаар зөвлөлддөг. Энэ жил АНУ болон Азийн хэд хэдэн оронд сонгуулийн жил тохиож, дэлхийн хүн амын талаас илүү хувь буюу 4 тэрбум хүн улс төрийн сонголтоо хийж буй хариуцлагатай үе тохиож байна. Мөн сүүлийн хоёр жилийн хугацааны Украин, ОХУ-ын дайн болон Ойрхи Дорнодын улс орнуудын зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байна. Тиймээс Ази, Номхон далайн бүсийн орнуудын удирдагчдын төлөөлөл улс орнуудын энх тайвнаар зэрэгцэн орших нөхцөлийг бүрдүүлэхэд хэрхэн манлайлан оролцох талаар  хэлэлцэн, санал солилцсон юм. 

Энэ жил Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Сретта Тависин, Малайз Улсын Ерөнхий сайд Анвар Ибрахим, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайдын орлогч Ле Мин Хай, Камбожийн Хаант Улсын шадар сайд Сун Чантол, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Субраманиам Жайшанкар болон Ази, Номхон далайн бүсийн орнуудын улс төр, эдийн засаг, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид  оролцож байна. УИХ-ын дарга Г.Занданшатар форумын үеэр Монгол, Японы хоёр орны хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаааны асуудлаарх салбар хуралдаанд оролцож, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар танилцуулж, санал бодлоо солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:303:97a1:f015:4939:361e:ed85
2024/05/25
0
0
Ха ха ичихгүй л илтгэл тавьж попрон л гэнэ шүү
Хариулах
202.126.88.184
2024/05/24
0
0
Терийн дарангуйлал тогтоочихоод юун ардчилал яриад явнаа!!! ШУА -г хуртэл терийн болгов, арай хэтэрлээ!!
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18