Монгол Улсын их хурлын сонгуулийг ажиглах ЕАБХАБ-ын төлөөлөгчидтэй уулзав

Ц.Цэрэнбадам
2024/05/22

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (OSCE)-ын Ардчилсан институт хүний эрхийн газар (ODIHR)-аас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах Хорооны тэргүүн Элчин сайд Жэннифер Браш болон бусад шинжээч, мэргэжилтнүүдийн төлөөллийг өнөөдөр (2024.05.22) хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг олон улсын төлөөллөөс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиглахаар ирсэн Ардчилсан институт хүний эрхийн газрын төлөөлөгчдөд Сонгуулийн ерөнхий хорооны дарга уулзалтын эхэнд талархал илэрхийлэв.

Энэ удаагийн уулзалтаар сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилт, улс төрийн болон сонгуулийн сурталчилгааны санхүүжилт, зөрчил, маргааны шийдвэрлэлт, нэр дэвшигчдийн бүртгэл, цахим сурталчилгаанд тавих хяналт, сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт, бусад төрийн байгууллагын оролцоо, технологийн ашиглалт, хэвлэл мэдээлэл, хууль эрх зүйн шинэчлэгдсэн зохицуулалттай холбоотой мэдээлэл солилцсон юм.

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт хүний эрхийн газраас  Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит  сонгуулийн  үйл ажиллагааг ажиглах олон улсын шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиглахаар төлөвлөн хороо байгуулжээ.

Сонгууль ажиглах хороо Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газраа албан ёсоор нээсэн байна. Үндсэн багийн гишүүд болох 11 шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн тус төлөөлөгчийн газрыг Элчин Сайд Женнифер Браш удирдах аж. Түүнчлэн тэргүүн дэд даргаар Бүгд Найрамдах Серби Улсаас Ранко Вучэвик, улс төрийн шинжээчээр Унгар улсаас Жулиа Манчин, хуулийн шинжээчээр Бүгд Найрамдах Грек Улсаас Мариана Скопа, Бүгд Найрамдах Болгар Улсаас Ваня Ангуэлова, хэвлэл мэдээллийн шинжээчээр Бүгд Найрамдах Словак Улсаас Иван Годарски нар ажиллахаар ирснийг танилцууллаа.

Ардчилсан институт хүний эрхийн газраас тавдугаар сарын 28-аас эхлэн аймгуудаар урт хугацааны ажиглагчдыг томилж ажиллуулах аж. Түүнчлэн ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнө 250 ажиглагчдыг богино хугацаагаар ирүүлж ажиллуулахаар гишүүн орнуудад хүсэлт явуулснаа багийн ахлагч мэдээлэв.

Сонгууль ажиглах хорооны ажиглагчид ажиглагчид  нийслэл, орон нутаг дахь сонгуулийн үйл явцыг ажиглан олон улсын шаардлага, ардчилсан сонгуулийн зарчим,  үндэсний хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд тайлан бэлтгэж, дүгнэлт, зөвлөмж өгнө.

Ардчилсан институт хүний эрхийн газрын Сонгууль ажиглах хороо нь сонгуулийн үйл ажиллагааг эрх зүйн орчин, зохион байгуулалт зэрэг өргөн утгаар ажиглахаас санал авах байруудын бэлтгэл ажил, санал авах өдрийн нээлт, санал хураалт, санал тооллогын үйл явц, хяналтын тооллогыг ажиглана. Сонгуулийн дараагийн өдөр урьдчилсан тайлангаа танилцуулж, сонгуулийн үйл явцыг бүхэлд нь үнэлсэн урьдчилсан тайланг  зөвлөмжийн хамт сонгуулийн үйл явц дууссанаас хойш хоёр сарын дараа нийтлэх аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр