Э.Төмөрбаатар: Уналтын доод цэгээ үзчихсэн хүн айх айдасгүй болдог юм билээ

М.Төгөлдөр
2024/05/19

"Хүмүүс эрх баригчдаас айж байна ш дээ. Үгээ хэлснийх нь төлөө хорьдог цагддаг. Харин би бол айхгүй. Надад айх шалтгаан ч байхгүй, унаад үзчихсэн, доод цэгээ үзчихсэн учраас зориг байна" гэж ярих түүнийг Эрхэмбаатарын Төмөрбаатар гэдэг. Тэрбээр 1987 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрж, өссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Тал нутгийн жолоочийн хүү юм. 
“Сайн байна уу” контентын ээлжит зочноор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зам тээвэр, дэд бүтэц хариуцсан зөвлөх Э.Төмөрбаатарыг урьж, ярилцлаа.

Түүнийг 13 настай байхад нь буюу 2010 онд гэр бүл нь Улаанбаатар хотод нүүж ирсэн байна. 13 настайгаасаа Хархорин захаас жижиглэнгийн бараа зарж эхэлсэн тэрбээр хүүхэд 20 настайдаа анхны хувийн машинаа авч 4-5 ажилтантай хэрчсэн гурилын үйлдвэр ажлуулдаг болж, 24 настайдаа анхны компаниа байгуулж, дээрээсээ татах хүчгүй, дороосоо түлхэх хүчгүйгээр дүүгийнхээ хамт бүхнийг багаас нь эхэлж өнөөдрийн 200 гаруй ажилтантай авто зам, төмөр замын тээвэр, ОУ-ын тээвэр зууч, улс хоорондын ачаа тээврийн тээвэр зуучийн "Хэттрик" группийг үүсгэн байгуулж чаджээ. 

"Би өндөр эмээ дээрээ өссөн хүүхэд. Эмээ минь  миний хүү хүнд хэрэгтэй хүн болох ёстой шүү, тэр чинь хүн болсны утга учир шүү гэж захиж байсан нь одоо ч санаанаас гардаггүй. Тйим ч учир энэ үгийг нь амьдралынхаа утга учир болгож явдаг даа" хэмээн ярих түүнд уналтын доод цэг гэж хэлж болох үйл явдал тохиолдсон аж. 

"Хүнд янз бүрийн уналтын үе байдаг. Би нэг удаа ганц худаг хүртэл унасан. Гэхдээ би өөрөө унаагүй байхгүй юм. Намайг түлхээд унагачихсан юм. 

минь 2014 онд хорт хавдрын хагалгаанд ороод бие муутай байхад нь намайг гэрээр минь оруулж, ээжид минь харуулаад хорьж байлаа. Хонгилынхны систем тэгэж ажилладаг юм билээ. Намайг дарамтлах гэр бүлийнхнийг маань дарамтлах. Одоо ингээд ярихад хэдийгээр 10 жил өнгөрсөн ч гэсэн эмзэг л байна. Хүнд мартагддаггүй юм гэж байдаг юм байна. Миний ээж намайг гарч ирээд удаагүй байхад бурхан болсон. Хүний ээж хүн гэдэг л эцсээ хүртэл хүүхдэдээ итгэдэг юм билээ. Надад итгэсээр л байсан. Дараа нь болсон үйл бүхний талаар "Улаан бал" нэвтрүүлэгт орж ярихад нэг хүний итгэж байсан итгэлийг Монгол улс даяар ээжийн минь итгэж байсан бүхэн зөв байсан шүү гэдгийг харуулж чадсан гэж боддог. Прокурорын байгууллагын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгасан. Яагаад вэ гэхээр өөрсдийнхөө хүчийг нэмэгдүүлж, эрх ашгийг нэмэгдүүлэх хүсэлтэй бүлэглэлийн зорилго нь мөн тэр. Миний хувьд хүсээгүй уналт байсан ч тэндээс маш их зүйл суралцсан. Цаашид хүсээгүй тэр зүйл рүү залуучууд, жирийн жолоочийн хүүхэд битгий унаасай гэсэндээ энэ нийгмийг өөрчлье гэж байгаа юм" хэмээн ярих тэрбээр шинэ гучин жилийн эзэд нь залуучууд бид гэдгийг ярилцлагадаа онцолж байлаа. 



2
angry
0
care
2
haha
9
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.194
Өчигдөр
0
0
Доод цэг гэж хаана байдаг юм бэ
Хариулах
202.126.90.174
Өчигдөр
0
0
dug duh harwaas duh
Хариулах
202.21.107.4
2024/05/19
0
0
Mongold Er ni erh Zurich mergejilgui hun baina uu? 10000 hund noogdoh erh zuichiin toogoor delhiid terguuleh baihaaGetel garch bui huuli bolovsruulalt taaruu heregjilt maruuhan Ene olon erh zui hid UIH-d irj huuli batlahiig bolohoos garsan huuli if heregjuuleh,talaar ajillamaar yumdaa
Хариулах
2405:5700:300:9bbf:a1b2:eb8b:4f6f:3e08
2024/05/19
0
0
Uheriin hoshnogo dolooj vzee yu chi
Хариулах
Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18