СОНГУУЛЬ 2024: Нэр дэвшигчдийн анхааралд

Ц.Цэрэнбадам
2024/05/16

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 14-өөс эхлэн тавдугаар сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Сонгуулийн ерөнхий хороо Авлигатай тэмцэх газартай хамтран “МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ ТАНАА” гарын авлага гаргасан. Уг гарын авлагад нам, эвслээс болон бие даан нэр дэвшигч бүрдүүлэх баримт бичгээ хаанаас хэрхэн авах талаар зааварчилгаа оруулжээ. Түүнчлэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим системд үүсгэх, мэдүүлэх, баталгаажуулах, сонгуулийн зардлаа тайлагнах зааварчилгаа болон сонгуулийн сурталчилгаатай холбоотой хуулийн зохицуулалтыг тусгасан.

Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан www.e-election.mn цахим системээр нэр дэвшигч бүртгүүлэх, баримт бичиг болон нэр дэвших хүсэлтээ илгээх боломжтой. Цахим системд нэр дэвшигч бүртгүүлэх зааварчилгааг гарын авлагаас авах боломжтой.

Бие даан нэр дэвшүүлэгч нь сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг зуруулахаар хуульчилсан. Дэмжигч сонгогчдын бүртгэл, гарын үсэг цуглуулах ажиллагааг www.e-election.mn цахим системээр хийх, нэгтгэх талаарх зааварчилгааг оруулсан.

Сонгуулийн ерөнхий хорооноос холбогдох байгууллагуудтай хамтран нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд танхимын сургалт зохион байгуулсан. Улсын дээд шүүх, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газартай хамтран нам, эвслүүдийн төлөөлөлд 2024 оны тавдугаар сарын 3-ны өдөр, бие даан нэр дэвшүүлэгч нарт тавдугаар сарын 10-ны өдөр танхимаар сургалт, мэдээлэл хийж, бүрдүүлэх баримт бичиг, нэр дэвшигчээр бүртгүүлэх зааварчилгааг өгсөн юм.

Нэр дэвшигчдэд зориулсан “МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ ТАНАА” гарын авлагатай ЭНД ДАРЖ  танилцана уу.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр