Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 480 хүүхдийн хүчин чадалтай хоёр цэцэрлэгийн төсөл хэрэгжиж байна

М.Төгөлдөр
2024/05/13

Баянгол дүүргийн 22 дугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 480 хүүхдийн хүчин чадалтай хоёр цэцэрлэгийн төсөл хэрэгжиж байна.  Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Ганхуяг болон бусад албаныхан барилгын ажлын үйл явцтай танилцлаа.

Тодруулбал, тус дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд “Очирням проперти девелопмент” ХХК өөрийн хөрөнгөөр 4 га талбайн 420 өрхийн газрын чөлөөлж, 200 хүүхдийн цэцэрлэг, 1920 хүүхдийн суудалтай хоёр бага сургууль, 3500 айлын орон сууц бүхий “Мега сити” хотхоныг барихаар төлөвлөсөн юм. Энэ хүрээнд эхний ээлжийн 65 айлын газрыг чөлөөлж, 1000 айлын орон сууцыг барьж байгаа бөгөөд 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг энэ сард эхлүүлж, ирэх оны эхний улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүнчлэн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн юм.

Барилгын явцтай танилцах үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Баянгол дүүргийн 22 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн насны 2400-2500 хүүхэд байгаа. Цэцэрлэг болон бага сургууль гэртэй ойрхон байх нь чухал. Тиймээс нийгмийн хариуцлага үзүүлж, сургууль, цэцэрлэг барьж байгаад талархаж байна” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18