32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулна

Л.Бямбажав
2024/05/12

“Урт цагаан” үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд, аж ахуйн нэгжийн ажлын байрыг хадгалах үүднээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулахаар төлөвлөөд буй. Энэ хүрээнд өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус байршилд ажиллалаа.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “32-ын тойрог орчмын газрыг чөлөөлөн төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл бүхий төвийн барилга барьж, орчныг нь тохижуулан, ногоон байгууламж хийхээр төлөвлөж байна. Тус үйлчилгээний төвийн бүтээн байгуулалтын зураг төслийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Барилга, хот байгуулалтын газар, Зураг төслийн хүрээлэн ОНӨҮГ хамтран боловсруулсан бөгөөд өнөөдөр байршил дээрээ ирэн хаана төлөвлөх талаар зөвшилцлөө. Уг ахуйн үйлчилгээний төвийг барьснаар бидний дэвшүүлээд буй “20 минутын хот” концепц хэрэгжих боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, тус төвийн ойр орчимд амьдарч байгаа оршин суугч гэрээсээ 20 минутын зайд худалдаа үйлчилгээ, төрийн болон бусад үйлчилгээг нэг дороос авах боломжийг эрэлхийлж буй юм” хэмээлээ.

Мөн “Урт цагаан” үйлчилгээний төвд үйлчилгээ эрхэлж байсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзан, шинээр барих гэж буй ахуйн үйлчилгээний төвд ямар төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх талаар зөвшилцсөн талаар онцолж байлаа.


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.89.47.5
2024/05/13
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
2405:5700:300:a051:554f:2d99:7ce0:6f87
2024/05/13
0
0
Нямбаатар гайгүй ажиллаад байна. 80-аад оны төлөөлөл болохоор арай сэтгэлтэй өөр юм шиг. За тэр өмнөх дарга нар бүтэхгүйэ. Үхэр хочит дарга бол бүр аймшигтай дээр нь сэтгэлгүй хүн байж дээ л гэж бодох юм. Дунд нь бас гомо ч бил үү дарга болж байдаг. Намууд бялуу хуваах маягаар хотыг нэг фракцад өгдөг болж дээ. За иргэдийн төлөөлөгчид нь ээ бурхан минь харах царайны хөлдүү хөсрий эрчүүдээр дүүрэн. Ганц гайгүй нь тэр сургуулийн захирал залуу юм гэж боддог.
Хариулах
Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 55 минутын өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 1 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 2 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 2 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 3 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 3 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 3 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 19 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 19 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 20 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27