Өнөөдөр мод тарих үндэсний өдөр тохиож байна

Л.Бямбажав
2024/05/11

Өнөөдөр "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" тохиож байна

“Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан байдаг.

Энэ өдөр бүх  нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих,  ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд Сүхбаатар дүүрэг 16-р хороонд байрлах Дамбадаржаа дахь Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэнд нээлттэй өдөрлөг, өртөөчилсөн аялал зохион байгуулна.

Өртөөчилсөн аялал найман чиглэлээр явагдах бөгөөд өртөө бүрээс ой модтой холбоотой сонирхолтой мэдээллийг авч болно. Тухалбал: Мэргэжлийн мод үржүүлэгчдийн тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа, Хүлэмжид тарьц, суулгац ургуулах практик сургалт, “Ойн үр” таних, түүх, бэлтгэх, боловсруулах, Мэргэжил сурталчлах, “Ойн үнэр” тайвшруулах хэсэг, сонирхолтой биологи – танин мэдэхүйн өртөө, хүүхдүүд гэр бүлтэйгээ хамтран зураг зурах орчин бүрдүүлэх,” Ой яг түүн шиг” сургалт зэрэг багтаж байна.

Нийслэлийн хувьд 2024 оны 05 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд найман байршилд мод тарих бөгөөд 300 гаруй байгууллага оролцоно.

Мөн модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг нийслэлд гурван байршилд /Тэнгэр плаза, Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг, Ялалтын талбай/ 21 аймаг, сумдад зохион байгуулж, тарьц, суулгацаар ханган, заавар, зөвлөмж өгөх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18