Ногоон автобусны түр хороо хуралдаж ч чадахаа байлаа

Л.Бямбажав
2024/05/07

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх Хянан шалгах түр хорооны хурал өнөөдөр /2024.05.07/ 09:00 цагаас хуралдах байсан боловч ирц хүрээгүйн улмаас хойшлогдлоо.

    Өнөөдрийн хурлаар гурван тогтоол батлах байсан. Нэгд, сонсголын тов батлах байсан.  Хоёрт, түр хорооны дэгийг батлах, гуравт, гэрчээр  дуудах хүмүүсийн нэрсийг тодорхой болгох  байсан юм. 

Өнгөрсөн долоо хоногт мөн ирц хүрээгүйгээс хуралдаж чадаагүй. Ногоон автобусны сонсгол уг нь өнгөрөгч дөрөвдүгээр сард багтаад болно гэж байсан хэдий ч өнөөг хүртэл хойшлогдсоор сонгуультай золгох бололтой. Үндсэндээ эрх баригчид сонгууль дөхсөн энэ үед  ногоон автобусны хулгайг илчлэхийг хүсэхгүй байна гэсэн үг. Шинжээчдийн хувьд холбогдох материалуудтай танилцаад дууссан гэж тус түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ мэдээлсэн. Мөн тэрбээр "Давхардсан тоогоор 103 гэрч дуудна. Гэрч нарын дотор бидний мэдэх дарга нар бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, хотын дарга асан Д.Сумъябазар нарыг дуудсан " гэдэг мэдээллийг өнгөрсөн долоо хоногт өгсөн.

Тус Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь,Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар багтсан юм.


5
angry
1
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.14
2024/05/13
0
0
Хулгайч хулгайчаа илчиллээ юу
Хариулах
43.242.243.169
2024/05/12
0
0
Маф гэж энэ дээ. Хулгай хийхэд хувиа авна. Хариуцлагаа үүрэх болоход хувиа авагсад .авилгачид нь зугтана
Хариулах
202.126.91.149
2024/05/09
0
0
НОГООН АВТОБУС БОЛ УЛС ТӨР ОРСОН БОЛОХООС МАШ САЙН АВТОБУС БАЙЛАА ОДОО ИРСЭН АВТОБУС БОЛ МАШ МУУ АВТОБУС НОГООН АВТОБУСЫГ КАЗАКСТАН УЛС ЭНДЭЭС ШУУД АВЬЯ ГЭСЭН БАС УЛС ЯМАРЧ ХОХИРОЛГҮЙ БОЛСОН
Хариулах
66.181.168.82
2024/05/08
1
0
Нямбаатарт хариуцуул тэгвэл цаадах чинь яаж ийж байгаад хуралдуулаад өөрөө очоод хураагаад авна тэр одоо олон нийт иргэдийн төлөө юу ч хийхээс буцахгүй болсон бна
Хариулах
66.181.182.85
2024/05/07
1
0
энийг хэлэлцээд юу хийнэ угаасаа хэрэг нь шүүхэд шилжсэн биз дээ түүгээрээ л шийдэг одоо зүгээр попрох л
Хариулах
2405:5700:303:97a1:107c:3815:16fe:8e5e
2024/05/07
0
0
Ха ха МАН ын өлөн хулгайчууд чухал царайлаад байсан. Нэг иймэрхүү дүр үзүүлсэн новшнууд
Хариулах
122.201.31.43
2024/05/07
0
0
Улаан цайм гарын үсэг зурж, мөнгө шилжүүлсэн хүнийг тавьж явуулаад. Хүмүүсийн нүдэн дээр өөрийгөө хутгалсан баагийг тойлоод байгаа болохоор энэ төр ямар санаатай нь ойломжтой биз дээ? Энэ хэргийг илрүүлэх гэсэн юм биш. Зүгээр л Зоригийн хэрэг шиг урт удаан хугацаанд үр шимээ өгөх бээлий, бэлгэвч болгох гэж байгаа юм. Сонгуулиар угладаг бэлгэвч. Ард түмэн дуртай байдын, зайлуул. Товруутай нь уу, гэрэлтдэг нь үү? Зоригийн хэрэг үү, ногоон автус уу?
Хариулах
102.89.22.74
2024/05/07
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 50 минутын өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 1 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 2 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 2 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 3 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 3 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 3 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 18 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 19 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 19 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27