Гадаадад байгаа иргэдээс санал авах 47 салбар комисс байгууллаа

Ц.Цэрэнбадам
2024/05/06

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг удирдан зохион байгуулах Төв комиссын 2024 оны нэгдүгээр тогтоолоор хилийн чанадад ажиллаж буй Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд 47 салбар комисс байгууллаа.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар дараах Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх Салбар комисс гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах юм.

Элчин сайдын яам

  • Анкара дахь ЭСЯ
  • Астана дахь ЭСЯ
  • Абу-Даби
  • Бангкок дахь ЭСЯ
  • Берлин дэх ЭСЯ
  • Брюссель дэх ЭСЯ
  • Бишкек дэх ЭСЯ
  • Будапешт дахь ЭСЯ
  • Бээжин дэх ЭСЯ
  • Варшав дахь ЭСЯ
  • Вашингтон дахь ЭСЯ
  • Вена дахь ЭСЯ
  • Вьентьян дахь ЭСЯ
  • Гавана дахь ЭСЯ
  • Дели дэх ЭСЯ
  • Каир дахь ЭСЯ
  • Канберра дахь ЭСЯ
  • Кувейт дахь ЭСЯ
  • Лондон дахь ЭСЯ
  • Москва дахь ЭСЯ
  • Минск дэх ЭСЯ
  • Оттава дахь ЭСЯ
  • Парис дахь ЭСЯ
  • Прага дахь ЭСЯ
  • Ром дахь ЭСЯ
  • Софи дахь ЭСЯ
  • Сөүл дэх ЭСЯ
  • Стокгольм дахь ЭСЯ
  • Сингапур дахь ЭСЯ
  • Ташкент дахь ЭСЯ
  • Токио дахь ЭСЯ
  • Ханой дахь ЭСЯ

Байнгын төлөөлөгчийн газар

  • Женев дахь БТГ
  • Нью-Иорк дахь БТГ
  • Ерөнхий консулын газар
  • Истанбул дахь ЕКГ
  • Сан Франциско дахь ЕКГ
  • Осака дахь ЕКГ
  • Кызыл дэх ЕКГ
  • Улаан-Үд дэх ЕКГ
  • Эрхүү дэх ЕКГ
  • Хөх хот дахь ЕКГ
  • Хонконг дахь ЕКГ
  • Шанхай дахь ЕКГ

Консулын газар

  • Эрээн дэх Консулын газар
  • Пусан дахь Консулын газар
  • Манжуур дахь Консулын газар
  • Чикаго дахь Консулын газар

Салбар комисс байгуулснаар гадаад улсад байгаа сонгогчид сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх боломж нээгдэж байна. Гадаадад байгаа сонгогчид 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очих эсхүл https://election.burtgel.gov.m... хаягаар нэвтэрч сонгуульд оролцох хүсэлтээ цахимаар гарган сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлнэ.

Гадаадад суугаа иргэдийн саналыг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд авах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.217
2024/05/06
0
0
Энэ саналыг заавал өгөх албагүй шүү. Битгий араас саналаа өг гэж шаардаад байгаарай яршиг шүү.
Хариулах
Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр