126: УИХ-ын гишүүн Дамдинням улиран нэр дэвших үү?

Ц.Цэрэнбадам
2024/04/13

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд улиран нэр дэвших гишүүдийн тоонд УИХ-ын гишүүн Дамдиннямын нэр явж байна. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд Дархан уул аймгийг төлөөлөн МАН-д шинэ залуу гишүүдийн төлөөлөл болон хүч нэмэн орж ирсэн.

Дамдинням ах нар шигээ тойргоо сольсон бултаж зугтсангүй, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг буюу 5-р тойрогт хүч үзнэ. Өнгөрсөн дөрвөн жилд хэлэх үг, хийсэн ажилтай нэр нүүр дүүрэн тойрогтоо очно гэж тооцсон бололтой.

2020 онд УИХ-д орж ирсэн даруйдаа таван жилийн турш гацсан,  Дархны замын ажлын

хэсгийн ахлагчаар томилогдон замын ажлыг хурдлуулах чиглэлд  шахаж шаардан ажиллаж ирсэн. Өнөөдрийн байдлаар замын гүйцэтгэл 88-90 хувьтай байгааг албаныхан хэлдэг.

 Тэрээр сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа 2020 оны Их хурлын сонгуулийн намын мөрийн хөтөлбөрийн биелэлт сайн гэж манай ард иргэд дүгнэж байгаа. Сүүлийн хоёр жилд шилдэг аймаг болсон. Дархан Уул аймгийн тухайд хүн амьдрах таатай орчныг бүрдүүлэх Монгол улсын хоёр дахь томоохон бүс болох чиглэлд эрчимтэй ажиллаж байна. Дэд бүтцээ сайжруулах ажлыг үе шаттай хийж байгаа. Боловсролын чанараар улсдаа тэргүүлж яваа. Хүн амьдрах хамгийн таатай Монгол улсын хот болохын төлөө зорилго тавин, эрчимтэй хэрэгжүүлэн ажиллаж байна гэж ажлаа дүгнэсэн байдаг юм.

Түүнд сонгогчид нь ямар дүн тавихыг ирэх сонгуулийн үр дүнгээс харах үлдлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр