126: Л.Гүндалай: Ард түмэн хүчтэй, ард түмний хүчээр МАНАН бүлэглэлийг БУТ ЦОХИНО

Ц.Цэрэнбадам
2024/05/03

Миний амьдрал тэр чигээрээ тэмцэл, Монголчууд тэмцдэггүйд нь би харамсдаг гэж хэлдэг Тэмцэгч Гүндалай 126 -ийн нэг болохоор зориг шулуудсан бололтой. Улс төрд өөрийн хүчээр бие даан орж ирсэн байсан Гүндалай өнөөдөр “Ард түмний хүч нам”-аараа УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт Булган, Орхон, Хөвсгөл аймагт хүч үзэх нь тодорхой болж байх шиг байна.

 Түүх сөхвөл 2000 оны УИХ-ын сонгуульд одоогийн МАН 72 суудал авч үнэмлэхгүй олонх болж байх үед Ламжавын Гүндалай Хөвсгөл аймгаас Бие даан нэр дэвшиж, УИХ-д орж ирсэн. Түүнд тухайн үеийн парламентад гарцаараа сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байсан арвин түүх бий. Энэ үед Гүндалайг парламентад ганцаардуулж үг хэлэх эрхийг нь хүртэл хязгаарлаж байсан. Ганц дайчин ганцаардахгүй гэдэгчлэн үг хэлэх эрхийнхээ төлөө тэр тэмцэж ирсэн. Түүний тэмцэгч зан чанар АН-д хэрэгтэй байсан тул 2004 оны сонгуульд АН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулан ялалт байгуулж байсан юм.

Л.Гүндалай нийгмийн баялгийн хамгийн зөв шударга хуваарилалт бол хүүхдэд мөнгө өгөх явдал гэдгийг 2004 онд анх санаачлан Монголынхоо нэг сая хүүхдэд “хүүхдийн мөнгө” олгуулж , 2012 онд дахин санал гаргаж 20,000 төгрөг болгуулж нэмэгдүүлсний учир “хүүхдийн мөнгөний эцэг” хэмээн нэрлэгдэх болжээ. Өдгөө уг санаачилга нь улам бүр өргөжиж 100,000 төгрөг болсонд ард түмэн баяртай байна.

Тэмцэгч Гүндалай УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа “Бро гоулд” -ийн уурхайн гадаа үймээн дэгдээн жагсаж хүртэл үзэж байсан. Тэр тогтвортой байдлын гэрээг цуцал, Монголын баялгийгтүүхийгээр нь зөөхийг зогсоо гэхчлэн шаардаж байсан юм.

Зүүн Германд эмчийн мэргэжил эзэмшсэн тэрээр гурван парламент дамнан их хуралд суухдаа Эрүүл мэндийн сайдаар ажиллаж “Эрүүл Монгол хөтөлбөр”-ийг боловсруулан Монголчуудад урьдчилан сэргийлэх үзлэг ямар ач холбогдолтойг анхлан ойлгуулсан гэхэд хилсдэхгүй. Сүүлийн найман жил нэг нам засаглаж ард түмний амьдрал дээшлэхгүй байгаад эгдүүцэн “Ард түмний хүч нам”-аараа дамжуулан ард түмний хүчээр МАНАН бүлэглэлийг бут цохино гэсэн итгэл үнэмшлээр дараагийн тэмцэлдээ мордох болсноо илэрхийлээд байгаа юм.



0
angry
0
care
4
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:310:c5a:101f:d04a:cfa5:5b86
Өчигдөр
0
0
Зайсангийн газрын луйварпаж авсанаа төл хулгайчаа
Хариулах
158.59.146.30
2024/05/03
0
0
zaassssss eneniig turuus hol bailgah heregtei, chi muu minii tugs hyphen muuhen gej gaihuulsan shar Shulam, ter tugs mugs b u g s u u gertee l zarla
Хариулах
2601:1c2:4300:5c70:60af:22a3:d986:5e1b
2024/05/03
0
0
Оюукаг дэмжээд ажиллавал болж л байна
Хариулах
66.181.190.108
2024/05/03
0
1
Өөрөө манан бүлэглэлийн идэвхитэй гишүүн биздээ. Ёстой дүүрчихсэн цайчихсан солиотой новш шүү!!!!!!
Хариулах
2405:5700:300:e789:2dba:b910:7e4:5d11
2024/05/03
0
0
Сэжиг хүрмээр өвгөнт болчиж явуургүй гэдгээ ойлго
Хариулах
2405:5700:303:97a1:6140:db1e:489:ac6a
2024/05/03
0
0
Ха ха луйварчингууд л гишүүн болно гэнэ үү
Хариулах
Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр