Орон нутагт нислэг үйлдэх хоёр дахь CRJ-700 “Мазаалай” агаарын хөлөг анхны нислэгээ Ховд чиглэлд үйлдлээ

М.Төгөлдөр
15 цагийн өмнө

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Зам, тээврийн хөгжлийн яамнаас дэвшүүлсэн ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтын хүрээнд өнгөрсөн 2023 онд 9 аймагт орон нутгийн нислэгийг сэргээсэн.

Энэ хүрээнд өнөөдөр /2024.04.28/ МИАТ ТӨХК орон нутагт нислэг үйлдэх 70 хүний суудалтай CRJ-700 Мазаалай агаарын хөлгөө хүлээн авч, анхны нислэгээ Ховд аймаг руу үйлдлээ.

2024 онд зам, тээврийн салбарт Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгох зорилт дэвшүүлж, агаарын хөлгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах зорилт дэвшүүлсэн нь биелэл болж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ,

Агаарын тээврийн салбарт либералчлал, тэгш, шударга өрсөлдөөнийг дэмжсэний үр дүнд салбарын хөгжлийг хөдөлгөх хүч болж байна.

Үүний үр дүнд 2023 онд зам, тээврийн салбарт 73 хувийн өсөлт гарсан байна. Тухайлбал, Иргэний нисэхийн салбарт зорчигч тээвэр 3,5 дахин нэмэгдэж, олон улсын болон дотоодын нислэгийн тариф 2-3 дахин буурч, МИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээсэн зэргийг дурдаж болно.

Хэдхэн хоногийн өмнө МИАТ компани хурд хүчний гайхамшиг болсон өргөн биетэй, алсын зайн хоёрдахь В787-9 агаарын хөлгөө хүлээн авсан бол өнөөдөр орон нутгийн чиглэлд нислэг үйлдэх 70 хүний суудалтай CRJ-700 хөлөг Ховд аймгийн чиглэлд анхны нислэгээ үйлдлээ.

Орон нутгийн нислэгийг 15 жилийн дараа сэргээснээр тийзийн үнэ буурч, 1500 километрээс дээш алслагдсан Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий зэрэг аймаг руу автомашинаар 22-25 цаг явдаг бол, тогтмол нислэгтэй болсноор 1 цаг 25 минут зорчиж цаг хугацааг 20 дахин хэмнэх ач холбогдолтой юм.

Цаашид иргэний агаарын тээврийн салбарт өрсөлдөөнийг дэмжих замаар орон нутгийн нислэгийн үнэ тарифыг тодорхой түвшинд бууруулах, хуваарьт нислэгийг тогтворжуулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх болно хэмээн онцоллоо.

Тус онгоцоор Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Завхан, Увс, Баянхонгор аймаг руу нислэг үйлдэнэ.

70 хүний суудалтай CRJ-700 агаарын хөлгийг авиа компаниуд бүс нутгийн нислэгт илүү ашигладаг.

CRJ-700 агаарын хөлөг нь 1 цаг тутамд 100 кг түлш хэмнэдэг.

CRJ-200-тай харьцуулахад илүү урт зайтай тул түлш цэнэглэх шаардлагагүй хол зайд нисэж чадна.

Илүү өргөн бүхээгийн зохион байгуулалттай тул зорчигчид хөлийн зай, өргөн суудал, тээш хадгалах зайг сайжруулсан.

Дэвшилтэт аэродинамик шинж чанар, далавчтай тул түлшний зарцуулалтыг бууруулж, хурдыг нэмэгдүүлсэн зэрэг технологийн дэвшилтэй онгоц юм.




0
angry
0
care
0
haha
3
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:2f32:dd98:cfa3:7447:333b
2024/05/03
0
0
онгоц аваагуй турээс сонгуулийн шоу
Хариулах
2405:5700:300:2f32:dd98:cfa3:7447:333b
2024/05/03
0
0
ЭНЭ САРЛАГ САНДАГДОРЖ УУ ХОВДОД УНАНАДАА ХААРЖ Л БАЙГААРАЙ
Хариулах
103.9.90.100
2024/04/29
0
0
Цагтаа АН-24 гэж онгоц 6 өдөр нь аймгуудад бууж , билетийн үнэ ч боложийн хэн дуртай нь нисэж болдог энэ сайхан цаг үеээ алга хийчихээд 15 жилийн дараа түрээсийн ганц онгоц авч бөөн баяр болцгоох юм.
Хариулах
103.9.90.100
2024/04/29
0
0
МИАТ ДОТООДЫН НИСЛЭГТ ГАНЦ ТҮРЭЭСИЙН ОНГОЦТОЙ. ТЭРНИЙ ТИЙЗНИЙ ҮНЭ ӨНДӨР БАЙНА. АРД ТҮМЭН НИСЭЖ ЧАДАХГҮЙ. ЭНЭ УЛСАД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИЖ ЧАДАХ УУ
Хариулах
103.9.90.100
2024/04/29
0
0
НЭГ ТҮРЭЭСИЙН ОНГОЦ АВААД БӨӨН БАЯР ХӨӨР . ИЧИЖ ҮХЭЭСЭЙ.
Хариулах
103.9.90.100
2024/04/29
0
0
хэддүгээр зуун бэ. ганц онгоц авч ирээд баярлаад л . арай ч дээ
Хариулах
103.9.90.100
2024/04/29
0
0
15 жилийн дараа ч гэх шиг. гавьяа байгуулсан юм шиг л ярих юм
Хариулах
103.9.90.100
2024/04/29
0
0
МИАТ дотоодын нислэг үйлдэх ганцхан онгоцтой юм уу .Юун аялал жуулчлал хөгжих вэ........
Хариулах
103.9.90.100
2024/04/29
0
0
ДОТООДЫН НИСЛЭГ ҮНДСЭНДЭЭ ДАМПУУРСАН. ОНГОЦ БАЙХГҮЙ . ХУВИЙН КОМПАНИ МОНОПОЛЬЧИЛЖ ТИЙЗНИЙ ҮНИЙГ ТЭНГЭРТ ГАРГАСНААС ИРГЭД НИСЭХ ЧАДВАРГҮЙ БОЛСОН. ЮУН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИХ
Хариулах
103.9.90.100
2024/04/29
0
0
Ганц онгоц авснаар дотоодын нислэг сэргэхгүй л дээ... Ард түмэн өмнө онгоцоор нисээд болоод байсан . одоо зүүдэндээ л хардаг болоод удсан. Дотоодын нислэг үндсэндээ дампуурсан шүү дээ. Хямд үнэтэй ч гэх шиг..
Хариулах
103.212.162.89
14 цагийн өмнө
0
0
Алсын хараа 2050 гэж байхгүй ээ, дэлхийн хөгжлийг 30 жилийн дараа төсөөлдөг улс манайхаас өөр 1 ч орон энэ ертөнц дээр байхгүй, тэгээд ч манайд 1500 км алслагдсан 1 ч аймаг байхгүй хамгийн хол БӨ агаарын зай 1409 км байгаа, нэг түрээсийн онгоц аваад бөөн сүр худлаа хөөрцөглөж тархи угаах шаардлага байхгүй
Хариулах
Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 10 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 10 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 11 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 17 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 17 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 19 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25