Балетын урлагаар сурагчид эх орныхоо нэрийг дэлхийд гаргалаа

М.Төгөлдөр
2024/04/28

Дэлхийн улс орнуудын хөгжлийн хамгийн том шалгуурын нэг болох Балетын урлагаар сурагчид Монгол улсынхаа нэрийг дэлхийд гаргалаа.

ОХУ-н Пермь хотноо /2024.04.16-28/зохион байшуулагдаж буй Екатерина Максимовагийн нэрэмжит XVIII удаагийн “Арабеск” олон улсын балетын жүжигчдийн уралдаанд Монгол улсаа төлөөлөн МУГЖ, УБ театрын бүжиг дэглээч ,МУК-ийн багш Х.Гэрэлчимэг шүүгчээр, ДБЭТ-ийн гоцлол бүжигчин А.Эрдэнэболд /партнёр/, Б.Марал, Г.Нямцэрэн, Ц.Мөнгөншагай, О.Идэрбат нар, МУК-ийн 9в ангийн сурагч Ү.Анар, 11д ангийн сурагч Т.Нинжин, Л. Энхжин нар оролцож авъяас чадвараа сорьсон байна.

“Арабеск” ОУ-н “А” зэрэглэлийн уралдаанд МУК-с МУСТА Ц. Мөнхдэлгэр багштай 9в ангийн сурагч Үенгийн Анар Сонгодог бүжгийн жуньор ангилалд Алтан медаль, Орчин үеийн бүжигчний төрөлд /насны ангилал байхгүй/ Алтан медаль, Хэвлэл мэдээллийн шүүмжлэгч шүүгчдийн нэрэмжит “Диплом”, МУСТА С.Есөнзаяа багштай 11д ангийн сурагч Лхагвапүрэв овогтой Энхжин Сонгодог бүжгийн жуньор ангилалд Хүрэл медалиар шагнагдлаа. МУК-н төгсөгч ДБЭТ-н бүжигчин Ц.Мөнгөншагай дипломатаар шалгарсан байна. 
Энэ удаагийн уралдаанд Беларусь, Казакстан, Япон, Армен, Бразил, Англи, Киргиз, Нидерланд, Солонгос, Турк, Франц, Румын, Щвецарь улсын 200 гаруй шилдэг сурагч, уран бүтээлчид чансаагаа сорьсон юм.


Уралдаанд оролцож буй сурагчидад тусгайлан орчин үеийн бүжиг дэглэн, найруулж өгсөн бүжиг дэглээчдийг энд дурьдахгүй байхын аргагүй юм. Ү.Анарт “Төгөлдөр хуурч” бүжгийг бүжиг дэглээч СУИС-н төгсөгч Энхтогтох, Л. Энхжинд “Давалгаа” бүжгийг бүжиг дэглээч, МУСТА С.Цэцгээ, Т.Нинжинд “. “ бүжгийг бүжиг дэглээч, МУСТА А.Хосбаяр нарын дэглэсэн бүжгээр сурагчид уралдааны 2-р шатанд оролцож давуу тал, ур чадвараа гайхуулсан юм.


0
angry
0
care
0
haha
7
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
68.237.204.51
2024/04/29
1
0
Bravo, uneheer gaihaltai haragdjiina :)
Хариулах
Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18