Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо

М.Төгөлдөр
2024/04/27

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн мягмар гарагт Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд ажилласан. Энэ үеэр орон сууцны хотхонуудын голд орц гарц хааж, эзэмшлийн газраасаа хэтрүүлсэн хашаа барьсан зөрчлийг арилгах үүргийг холбогдох албаныханд өгсөн. 

Үүний дагуу өнөөдөр Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын алба, тус дүүргийн 29 дүгээр хорооны Засаг даргын ажлын алба хамтран эзэмшигчид нь шаардлага хүргүүлэн кадастрын зургийн дагуу хэтрүүлэн барьсан хашааг татуулах ажлыг эхлүүлжээ.

Тухайн хашаа нь иргэн н.Цогнямийн эзэмшлийн газар бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/787 тоот захирамжтай 15669 ам дөрвөлжин хэмжээтэй газар аж. Улмаар барилга барих зорилгоор хашаа хатгахдаа зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ уртааш 145м, 4м өргөн зайд хэтрүүлэн хашаалсан байна. Уг зөрчлийг арилгуулж, хашааг нь татуулах ажлыг зохион байгуулж байна. 

Тухайн хашааг татуулж, чөлөөлснөөр тухайн байршилд зам тавих боломж бүрдэх бөгөөд замын зураг бэлэн болсон гэдгийг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдэгдлээ. 

НЗДТГ-ын ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.89.22.107
2024/04/27
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
103.212.117.177
2024/04/27
1
0
Өмнө нь хариуцсан албаны хүмүүс нь ажлаа хийхгүй юу хийж цалин аваад сууж байсан юм бэ. Нямбаатарыг л хэлэхээр хөдөлж байдаг. Ийм газрууд их бий дээ. Дүүргийн газрын албаны хүмүүс харъяа газар дээрээ хаана ву баригдаж байна, хэн зөвшөөрөлгүй барилга эхлэж байгааг хянах ёстой бмз дээ. Худлаа ширээний ард суусан их зантай хүмүүс...
Хариулах
103.212.117.177
2024/04/27
1
0
БГД-14 хороны 18- р байрны дэргэд барьсан зөвшөөрөлгүй, өндөр хүчдэл дээр барьсан нэг давхар дэлгүүрүүдийг буулгах уу?
Хариулах
Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18