2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой

Л.Бямбажав
2024/04/26

Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. 2022 оны тавдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл нийт нэг сая 368 мянган иргэн буюу нийт иргэдийн 40.6 хувийг эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагджээ.

2022 онд эрт илрүүлэгт орсон хүмүүс энэ ирэх тавдугаар сараас эхлэн дахин эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах эрх нь нээгдэх юм.


Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт шинээр нэмэгдсэн хүүхдийн 0-5, 6-17 насны багцаар үзлэг, шинжилгээг эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийж буй.

Харин насанд хүрэгчдийн эрт илрүүлэг нь зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчин эмгэгийг эрт үед илрүүлж, тэдгээрийн хүндрэл, нас баралтыг бууруулах зорилготой бөгөөд  лавлагаа шатлалын гэрээт эрүүл мэндийн байгууллагад үзлэг, шинжилгээг хийлгэх юм.

Багц 1: 5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

1.    Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,

2.    Эмнэл зүйн иж бүрэн үзлэг:

3.    Биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, БЖИ

4.    Хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ.

5.    Сэтгэц, зан төрхийн үнэлгээ:

6.    Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө:

7.    Дүгнэлт бичих

8.    Зөвлөгөө өгөх, шилжүүлэх 

ü  Бага насны хүүхэд 9, 18, 36, 48, 60 сартайд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдаж, багцад багтсан тусламж, үйлчилгээг бүрэн авсан байна.

ü  Амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 18 сартай (1,6 нас)-гаас эхлэн хүргэнэ.

ü  Үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.

Багц 2: 6-17 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

1.    Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,

2.    Эмнэлзүйн үзлэг:

3.    Биеийн хэмжилт, БЖИ:

4.    Сэтгэц, зан төрхийн хөгжлийн үнэлгээ:

5.    Сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ:

6.    Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө:

7.    Дүгнэлт бичих

8.    Зөвлөгөө өгөх, шилжүүлэх

ü  Сургуулийн насны хүүхэд энэ багцад багтсан тусламж, үйлчилгээнд жил бүр хамрагдана.

ü  Үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.

Багц 3: 18-30 насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

1.    Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

2.    Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

3.    Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

4.    ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

5.    Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

6.    Зүрхний цахилгаан бичлэг,

7.    Цээжний рентген зураг

8.    Эмчийн үзлэг

9.    Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ

10. Дүгнэлт

11. Зөвлөгөө

ü  Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

Багц 4: 31-45 насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

1.    Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

2.    Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

3.    Өлөн үеийн глюкоз,

4.    Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

5.    ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

6.    Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

7.    Эсийн шинжилгээ –ПАП тест,

8.    Хэвлийн хэт авиа,

9.    Бамбайн хэт авиа,

10. Хөхний хэт авиа,

11. Зүрхний цахилгаан бичлэг,

12. Улаан хоолой, ходоодны дуран,

13. Цээжний рентген зураг

14. Эмчийн үзлэг:

15. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ:

16. Дүгнэлт

17. Зөвлөгөө

ü  Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

Багц 5: 46-60 насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

1.    Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

2.    Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

3.    Өлөн үеийн глюкоз,

4.    Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,

5.    Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

6.    Эсийн шинжилгээ –ПАП тест,

7.    Хэвлийн хэт авиа,

8.    Бамбайн хэт авиа,

9.    Хөхний хэт авиа,

10. Зүрхний цахилгаан бичлэг,

11. Улаан хоолой, ходоодны дуран,

12. Цээжний рентген зураг

13. Эмчийн үзлэг

14. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ

15. Дүгнэлт

16. Зөвлөгөө

ü  Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

Багц 6: 61-ээс дээш насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

1.    Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

2.    Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

3.    Өлөн үеийн глюкоз,

4.    Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,

5.    Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

6.    Хэвлийн хэт авиа,

7.    Бамбайн хэт авиа,

8.    Хөхний хэт авиа,

9.    Зүрхний цахилгаан бичлэг,

10. Улаан хоолой, ходоодны дуран,

11. Цээжний рентген зураг

12. Эмчийн үзлэг

13. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ:

14. Дүгнэлт

15. Зөвлөгөө


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.89.22.10
2024/04/27
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18