Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Л.Бямбажав
2024/04/26

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камероны Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд талууд өчигдөр хоёр баримт бичигт гарын үсэг зуржээ.


“Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хоорондын хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглал” -д Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газрыг төлөөлж, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон нар гарын үсэг зурав.

undefined

Замын зураглал нь хоёр орны урт хугацааны харилцаанд үндэслэн цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох, Иж бүрэн түншлэлд хүргэх, Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулах суурь баримт бичиг болно. Замын зураглалд худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялаг, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, техник, эрүүл мэнд, хүний эрх зэрэг салбарын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон.


“Монгол Улсад ховор металлын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Их, Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Жамбалын Ганбаатар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон нар гарын үсэг зурав.

undefined

Дэлхийн эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж байгаа ашигт малтмал, ялангуяа ховор металлын чиглэлээр хамтран ажиллах, өөрийн орны нөөц баялгийг тогтооход чухал үүрэг гүйцэтгэх баримт бичиг болно. Санамж бичгийг байгуулснаар энэ чиглэлээр нарийвчилсан судалгааг хамтран гүйцэтгэх, геологийн шинжлэх ухааны мэдээллийг солилцох, мэргэжилтэн сургах зэргээр хамтран ажиллах боломжийг нээж өгнө.

Мөн айлчлалын үеэр дараах баримт бичгийг байгуулав:

  • “Геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба, Их, Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Судалгаа, инновацын байгууллагыг төлөөлөх Британийн Геологийн алба хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр, Их, Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Судалгаа, инновацын байгууллагыг төлөөлөх Британийн геологийн албаны захирал Карэн Хангхож нар гарын үсэг зурав.

Санамж бичиг геологийн шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэдлэг, мэдээллийг солилцох, хүний нөөцийг сургах, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын цар хүрээг бүрдүүлнэ.

Эх сурвалж: ГХЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:310:5525:8530:95d0:b90d:9c33
2024/04/27
0
0
Үнэт металын судалгаа эрэл хайгуул, олборлолтруу 3 дахь орнууд орж буй нь улс төрийн хувьд ямар ашиг хонжоотой вэ. Манай 2 агуу хөршид тийм ч таатай биш байх нь тодорхой.
Хариулах
62.55.205.86
2024/04/26
0
0
Худлаа доо, хэдэн ч улстай ярьдаг юм, янхан хүүхэн шиг л хүн болгоныг өвөртөө оруулж байх юм.
Хариулах
2405:5700:311:7db1:34e6:d4a1:2486:175e
2024/04/26
0
0
ЗА ЗАЙЛАА. БҮГДИЙГ ЦӨЛМӨЖ ДУУСЛАА. МОНГОЛЫН ҮЕИЙН ИРЭЭДҮЙД ҮЛДЭЭЕ. ЗАЙЛ ЗАЙЛ
Хариулах
2405:5700:301:bbbe:2502:1ecf:b625:eaac
2024/04/26
0
0
Дараагийн хүмүүстээ юм үлдээгээрэй..
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18