АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа

М.Төгөлдөр
2024/04/25

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Агаарын тээврийн либералчлал, Зам, тээврийн хөгжлийн яамны ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр /2024.04.25/ дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа.

Монгол Улс дэлхийд гарцтай байхад чухал үүрэгтэй Open Sky буюу нээлттэй тэнгэрийн бодлого үр дүнгээ өгч байна. Одоогоор тус онгоцоор Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэж, цаашид АНУ, Сингапур, Австрали руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Тус агаарын хөлөг нь хурдтай, алслалт сайтай тул тив алгассан холын зайн нислэгийг зогсолгүй шууд үйлдэх боломжтой. Дэлхийн зогсолтгүй шууд үйлддэг холын зайн 5 чиглэлийн нислэгийн 3-ыг тус агаарын хөлгөөр үйлддэг.

Аэродинамикийн технологийн дэвшил, илүү үр ашигтай хөдөлгүүр, хөнгөн жинтэй тул түлшний хэмнэлттэй агаарын хөлөг. Нэг суудалд оногдох түлшний зарцуулалт В767-300 агаарын хөлгөөс 20 хувиар бага тул агаарт ялгаруулах нүүрс хүчлийн хийг мөн хэмжээгээр бууруулсан.

Дэвшилтэт технологи бүхий нисгэгчийн бүхээг, тоноглолуудтай. Зорчигчийн тав тухын хувьд В787-9 агаарын хөлгийн цонх нь одоо ашиглаж байгаа бусад агаарын хөлгүүдийн цонхноос цэлгэр том тул зорчигчдод тав тухтай зэрэг олон давуу талтай.


0
angry
0
care
0
haha
7
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:311:57cf:e561:55b4:1c14:cbec
2024/04/26
0
0
hudaldaj avsan yum uu
Хариулах
71.36.120.102
2024/04/26
0
0
өөрсдөө онгоц үйлдвэрлэсэн юм шиг л кк
Хариулах
2601:1c2:4300:5c70:60af:22a3:d986:5e1b
2024/04/25
0
0
сүржигнэхээ л больчих
Хариулах
Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18