Алба хаагчдын хувцас хэрэглэл, техникт 25 тэрбум төгрөг зарцуулна

М.Төгөлдөр
2024/04/25

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Онцгой байдлын албан хаагчдын хувцас хэрэглэл, техник, бааз суурийг нэмэгдүүлэхэд шаардлагатай 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт суулгах, Онцгой байдлын чадавхыг нэмэгдүүлэхээр гал түймэртэй тэмцэх нэгж бүлгүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүллээ.

Тэрбээр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг олон нийтэд танилцуулах үеэрээ “Үндэсний гамшигтай тэмцэх, сөрөн тэсвэрлэх чадавхыг дээшлүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр сүүлийн жил гаруй хугацаанд стандарт боловсруулж, Монгол Улсын хэмжээнд гарч болзошгүй аюулыг бууруулахтай холбоотой хэд хэдэн төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар манай улсын Онцгой байдлын салбарт ажиллаж буй нийт албан хаагчдын тоог хүн амын тоотойгоо харьцуулахад 60 хувь, машин механизм 40 хувийн дутагдалтай байгаа гэсэн судалгаа бий. Иймд цаашид үндэсний хэмжээнд нийт 130 гаруй анги, нэгжийг нэмж байгуулж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, алба хаагчдыг сургах, ур чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэлээ. 

Онцгой байдлын хувцас хэрэглэл, техник хэрэгслийг шинэчлэх ажлыг энэ долоо хоногоос нийлүүлж эхлэх талаар Шадар сайд танилцууллаа.  Эхний ээлжид гал унтраахад хэрэглэх дрон, робот ашиглах ялангуяа гал сөнөөгч, аврагчдын хувцас хэрэгслийг олон улсын шаардлагад нийцүүлэхээр ажиллаж эхлээд байна. Мөн зарлан мэдээлэх системийг шинэчлэх 30 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг УИХ-аар хэлэлцүүлэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.119.216
2024/04/25
0
0
Хүн үхсэний дараа л ярих юмаа
Хариулах
Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18