“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно

Л.Бямбажав
2024/04/19

Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Монголын загвар урлагийн холбоо” ТББ, “Хөгжилд хүрэх алхам” ТББ-аас санаачлан “Mongolia fashion week 2024” загварын долоо хоногийн олон талт арга хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 28-аас тавдугаар сарын 05-ны хооронд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. 


“Mongolia fashion week 2024” загварын долоо хоногийг хувцас загварын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь уран бүтээлчдийг дэмжих, сурталчлан таниулах, уялдаа холбоог хангах, туршлага солилцох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, аж ахуй нэгж байгууллагууд болон хувь уран бүтээлчдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, бусад салбарын байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах.

 Монгол үндэсний хувцасны соёлыг дотоод, гадаадад өргөн хүрээнд сурталчилан таниулах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор 2024 оны дөрөвдүгээр сарын 28-аас тавдугаар сарын 05-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Тус ажлын хүрээнд дөрөвдүгээр сарын 10-ний өдөр хэвлэлийн бага хурал зарлан олон нийтэд арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн билээ.
Мөн авангард хувцасны тэмцээнд нийт 40 гаруй дизайнер оролцохоор бүртгүүлэн уран бүтээлдээ орсон байна.

Дашрамд дурдахад энэ удаагийн мастер класс сургалтын хүндэт зочноор Солонгос улсын дизайнеруудын холбооны ерөнхийлөгч Лие Санг Бонг эрхэм зочлон ирэхээр төлөвлөөд байна.

Хувцас загварын хөгжлийн бодлого тодорхойлогч, хэрэгжүүлэгч төрийн байгууллага болон гадаадын мэргэжилтнүүд, хувцас загварын чиглэлээр соёлын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээ, судалгааны холбогдох байгууллагын 200 гаруй төлөөлөл оролцоно.
Үйл ажиллагааны хөтөлбөр:
• Нээлтийн арга хэмжээ / 2024.04.28 – Сүхбаатарын талбай/
• Хувцас загварын салбарын форум /2024.04.30 – Чингис Хааны Үндэсний музей/
• Үзэсгэлэн худалдаа /2024.05.01-05 – Зайсан Хилл цогцолбор/
• Загварын шоу /2024.05.01-02 – Зайсан Хилл цогцолбор/
• Гала шоу тоглолт /2024.05.03 – Зайсан Хилл цогцолбор/
• Мастер класс сургалт /2024.05.01-02 – Зайсан Хилл цогцолбор/
• Авангард хувцасны тэмцээн /2024.04.29-05.03 – Сошиал бүртгэл, шалгаруулалт/
• Модель кастинг /2024.04.10 – Зайсан Хилл цогцолбор/
• “Үндэсний хувцас загварын долоо хоног” Сэтгүүл А4 хэмжээтэйгээр 3000 хувь хэвлэгдэж, хөтөлбөрийн нэгдсэн үйл ажиллагааны үеэр үнэ төлбөргүй тараагдана.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18