Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа

Л.Бямбажав
2024/04/19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг баталлаа. 

Тус хуулийн төслүүдийг Засгийн газар энэ сарын 4-нд яаралтай горимоор өргөн барьсан юм. Ийнхүү хуулийн төсөл батлагдснаар газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавих харилцааг зохицуулах зорилготой юм.

Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан, Хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан байгуулахаар тохиролцлоо. “Эрдэнэс Монгол”-ын харьяа стратегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюу Толгой, цаашид ашиглах ордуудын ашиг Хуримтлалын нэгдсэн санд шууд төвлөрч, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулахаар тусгасан. 

Санал хураалтад 40 гишүүн оролцож 39 гишүүн дэмжсэнээр хуулийг эцэслэн батлав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр "Үндэсний баялгийн сангийн тухай хууль дээр парламентад суудалтай улс төрийн намууд санал нэгдэж, санамж бичигт гарын үсэг зурсан. АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нарт талархал илэрхийлж байна. Баялаг, эдийн засаг хүртээмжтэй байх суурь зарчмаа баталж байна гэсэн үг. Хэдийгээр хуудасны хувьд нимгэн ч агуулгын хувьд маш том. Ирээдүйн өв сан бол үржүүлэхийн хүрд байх эрх энэ хууль батлагдсанаар нээгдэж байна. Нэг гэр бүл стратегийн ордыг ашиглаад явах боломж энэ хуулиар хаагдаж байна. Өв залгамжилж байгаа тохиолдолд 30 хүртэлх хувийн татвар төлнө. Бусад оронд энэ бол 80 хүртэлх байдаг.Энэ хуулийг Цэц дээр унагах хүсэлтэй хүмүүс байгаа. Энэ бол хэдхэн гэр бүл. Монголын бүх баялаг дээр эзэн суусан хүмүүс энэ давуу байдал, ил тод байдлыг хийлгэхгүйн төлөө нэгдэх болно" гэлээ. 





2
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.92.42
Өчигдөр
0
0
Энэ МАН ажил хийсэн дур эсгэж, маш олон хууль нэртэй зуйл гаргаж нийгмийг самарч байна. Хуулийг ингэж хурдан, (тэр тусмаа оюуны потенциалгуй этгээдууд ) хийдэг юм уу?!!!!
Хариулах
66.181.160.105
2024/04/19
0
1
Ерөнхий сайд Цэц дээр юу болох, Шүүх дээр юу болохыг яг таг мэдээд байгаа нь их сонин биш үү. ЗГ, ШҮҮХ, ҮХЦ зэрэг нь хараат бусаар ажиллана гээд хуулинд заасан байдаг. Гэтэл тэнд юу болохыг урьдчилаад хэлээд байдаг. Яг Ким Ун шиг.
Хариулах
102.88.83.119
2024/04/19
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
66.181.178.176
2024/04/28
0
0
Наад бөөр авна гэсэн сэтгэгдэл зараа боль Энэтхэгийн ойролцоо жижиг улсуудын хүн амын тал хувь нь хууртагдаж бөөрөө өгөөд өчүүхэн мөнгөтэй харьж ирдэг түүх дэлхийгээр нэг байна шүү.PRGDHAN аа
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 42 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18