Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо

Л.Бямбажав
2024/04/19

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар өчигдөр  “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэлсэн үгэндээ “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзсан. Үүнийг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийн нийслэлийн өмчид авсан. Цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг олон нийтийн компани болгоно” гэдгийг онцлов.

Улмаар  “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг  100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томиллоо.


1
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.138
2024/04/20
0
0
маш зөв түргэн авахгүй бол ширэнгэн ой болсон байна лээ манай хүүгийнх байдаг очоод унтах ч боломжгүй барилагын ажил нүргэлээд бараг гишгэх зайгүй байж хаана нь байшин баринаа машин зогсох хүүхэд тоглох ч газаргүй Чойжилсүрэн шуналтан хэтэрхий их барилгаар дүүргэсэн газар даа
Хариулах
66.181.168.82
2024/04/19
0
0
шоудчих юм даа. хурлын шийдвэр нь албажиж гараагүй байхад нь ХХК болгоод улсын бүртгэлийн гэрчилгээ нь гарчихсан, гардуулж байх юм. Нөгөө нөхдөөс нь үлдсэн талбай, стадионоо аваад бусдыг нь дарахаар тохирчээ. дандаа хуйвалдаан, луйвар.
Хариулах
202.21.117.108
2024/04/19
0
0
Одоо цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаа гэж нүсэр олон орон тоо бий болно захирал нь 200 унана түүний туслах жолооч, нарийн бичиг, нягтлан нярав, тэргүүн дэд болон дэд захиралууд томилогдоно тэд бүгд туслах жолоочтой байна энэ олон орон тоог төсвөөс татвар төлөгчид бид тэжээнэ.Өнөөдрөөс эхлээд алдагдалтай ажиллана.жилийн дараа хэдэн тэрбумын цахилгаан дулаан, татвар, нийгмийн даатгалын өр хуримтлагдана.Энэ захирал тэр үед мөрийтэй тоглоомоо тоголоод хил даваад алга болно.Товчхондоо ийм юм болно.Үрд дүнд нь татвар төлөгчид улам хохирно
Хариулах
2405:5700:300:e789:2dba:b910:7e4:5d11
2024/04/19
0
0
Тэгвэл нхотын дарга төв цэнгэлдэхээ нямдаваатан нарын савраас авч чадсан бололтой их л бүдэг бадаг юм хийх юмоо
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 40 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18