Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой

М.Төгөлдөр
2024/04/18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялагийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар “Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой. Монгол улсын байгалийн баялагийг хэн нэгэн бүтээгээгүй, байгаль, дэлхий бидэнд хайрласан. Тиймээс хамгийн зөв механизм бол Баялагийн сангаар дамжуулж, Монгол Улсын иргэн бүрт өгөөжийг нь хүртээх ёстой. Ингэснээр эдийн засгийн өндөр өсөлттэй статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломж нээгдэх юм.

Өнөөдрийн оруулж ирж буй Үндэсний баялагийн сангийн тухай хуулийн төсөлд дэлхийн хамгийн сайн практик болон жишгүүдийг нутагшуулсан байна. Тиймээс энэ хуулийг баталснаар манай улсын эдийн засгийн дархлаа дээшилж, зээлдэгчийн зэрэглэл сайжран,  төгрөгийн ханш чангарах бололцоо нээгдэх юм.

Энэ хууль батлагдсанаар их хэмжээний  мөнгө эргэлдэнэ.  Тиймээс эрсдлийн менежментийн тогтолцоогоо чухал юм. Баялагийн сангийн  өгөөж иргэн бүрт хүртэх ёстой” гэлээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.177
2024/04/19
0
0
Хувьд очсон стратегийн ордуудаас яаж ашиг хүртэх юм вэ? Яахаараа ЭРДЭНЭТийн овоолгоос Элбэгдоржийнхон ашиг хүртэх ёстой юм вэ? МАК болоод гадныханд очсон ордуудаас яаж ашгаа авах юм вэ?
Хариулах
103.212.117.177
2024/04/19
0
0
Бэлэн мөнгө тараагаад улс хөгжиргүй ээ. Улс хөгжижи байж хүмүүсийн амьдрал дээшлэнэ шүү дээ. Саяхан хувьцааны мөнгө тараасан шөнө бөөн архидалт... Архины дэлгүүр, баарууд л орлого олоод таарсан. Энэ мөнгөөрөө цахилгаан станц бариад айлуудад хямд тог өгвөл утаанаасаа сална, цаад утгаараа хүмүүст бодит орлого болж очино шүү дээ
Хариулах
103.9.90.100
2024/04/18
0
0
Эхний ээлжинд ЭТТ 1072 ш хувьцаагүй байгаа ахмадуудад оюутнууд хүүхдүүдэд яаралтай стратегийн бүх орд Оюутолгой Эрдэнэт үйлдвэрээс хувьцаа эзэмшүүлж Үндсэн хуульд заасан байгалийн баялагаас тэгш хувь хүртэх эрхийг нь эдлүүлье
Хариулах
103.9.90.100
2024/04/18
0
0
иргэд зөвхөн ЭТТ биш стратегийн бүх орд Оюутолгой Эрдэнэт үйлдвэрээс хувьцаа эзэмшиж жил бүр ногдол ашиг авах эрхтэй. Үндсэн хуульд заасан байгалийн баялагаас иргэд тэгш хувь хүртэх эрх гэдэг нь энэ. Байгалийн баялаг зөвхөн ЭТТ биш шүү дээ
Хариулах
Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18