Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн

М.Төгөлдөр
2024/04/18

Олон жил хүлээгдсэн Аялал жуулчлалын тухай хуулийг өнгөрсөн онд УИХ-аар шинэчлэн баталсан. Хуулийн шинэчлэлийн үр дүнд Монгол Улс аялал жуулчлалаас анх удаа 1,3 тэрбум ам долларын орлого олсон юм.

Энэ талаар хуулийн ажлыг хэсгийг ахалж амжилттай батлуулсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “ 2023 оны 6-р сард Аялал жуулчлалын хуулийг баталсан. Аялал жуулчлал гэдэг Монгол Улсын экспортын хоёр дахь том орлого болж хөгжиж байна. Зөвхөн 2023 онд 650 мянга гаруй жуулчин Монгол Улсад зочиллоо. Үүнээс 1,3 тэрбум долларын орлого буюу Монгол мөнгөөр 4,5-5 их наяд төгрөг олсон гэсэн үг. Аялал жуулчлалын салбарын хөгжил нь өөрөө дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт маш их хөрөнгө оруулалт хийж байдаг.

Аялал жуулчлалын хууль бол тухайн үедээ нэлээн маргаан дагуулж байсан. Гэхдээ өнөөдрийн энэ үр дүн хууль амжилттай сайн хэрэгжээд явж байгаагийн нэг жишээ болж байна. Засгийн газраас 2025 оныг хүртэл аялал жуулчлалын жил болгон зарлаж, нийт 30 гаруй орноос жуулчид ирэхэд ямар нэг төрлийн виз авахгүйгээр ирэх боломжийг бүрдүүлж байна. Мөн МИАТ компани долоон чиглэл рүү нислэгтэй байсан бол 44-45 оронтой хоёр талын хэлэлцээр хийж байна. “хэмээн байр сууриа илэрхийллээ. 


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.9.90.100
2024/04/18
0
0
ЭХЛЭЭД ДОТООДЫН НИСЛЭГ ЭЭ ШИЙДЭЭЧ ЭЭ. 00 ШИЙДЭЭЧ ЭЭ
Хариулах
103.9.90.100
2024/04/18
0
0
эхлээд дотоодын нислэгийн асуудал 00 хоёр оо шийдэхгүй бол хөгжихгүй. Гадаадын жуулчид ирлээ гэхэд аймгуудад нисэх онгоц байхгүй, энэ өндөр дотоодын нислэгийн тийзээр гадаадынхан нисэхгүй.
Хариулах
103.168.34.159
2024/04/18
0
0
Hulgaich batsaan suulin ih hutsah boljee
Хариулах
Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18