Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

Н.Мижидмаа
2024/04/17

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцууллаа
Монгол Улсын сайд, Нийслэл, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан Засгийн газрын хуралдаанд гурван асуудал танилцууллаа.
Монгол Улсын нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх танилцуулгатай холбоотойгоор нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөн зохион байгуулах, нийслэл, зарим аймгийн чиг үүргийг хотод шилжүүлэх асуудлаар холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтлоо.
Мөн нийслэл хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах хүрээнд хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор боловсруулсан хууль тогтоомжийн төслүүдийг энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай, Төр, хувийн хэвшлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг боловсруулаад байна.
Шинэ Зуунмод хот нь амралт, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, засаг захиргаа, оюутны хотхон, судалгаа, шинжилгээ, тээвэр, логистик, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго зэрэг найман бүстэй байхаар хөгжлийн төлөвлөгөөнд тусгажээ.
Мөн хуралдаанд нийслэлийн дотоод, гадаад бондоор санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний талаар танилцуулсан байна.
 
Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ
“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталж,  “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардал, хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган, санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайд нарт даалгалаа. Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгох замаар оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжих тогтолцоог бүрдүүлнэ.
Мөн тус журмаар Консерваторын сургалтын орчныг сайжруулах арга хэмжээ, сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсэг,  дагалдах хэрэгсэл худалдан авах болон засвар үйлчилгээний зардалд Улсын төсвөөс нэмэлт санхүүжилт олгоно.
 
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шинжлэх ухаан, технологийн бодлого, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийн хуваарилалтыг оновчтой тогтоож, удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх замаар шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тогтолцоог системтэйгээр бүрдүүлж, нийгэм, эдийн засаг, хүний амьдралын чанарын үзүүлэлт дээшилж, дэвшил гарна гэж дүгнэж байна.

Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг үүрэг болголоо
Яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж 2022-2024 онд Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын талаарх тайлан мэдээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Цаашид 14 хоног тутамд иргэдийн санал, гомдлыг Засгийн газраар хэлэлцэхээр болж байна. 
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022  онд 173717 иргэн, 2023 онд 150849 иргэн утсаар болон сошиал сувгуудаар хандсан байна. Утсаар тус төв  2022 онд 72679, 2023 онд 94080 дуудлага хүлээн авч дунджаар 64,5 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Үүнээс 2022 онд 51453 иргэний санал, хүсэлт, гомдлыг бүртгэн холбогдох байгууллагад шилжүүлж 97,3 хувийг, 2023 онд 68580 иргэний санал, гомдлыг шилжүүлж  96,3 хувийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.
11-11 төв иргэдийн санал, хүсэлт, гомдлыг утсаар, вэб хуудсаар, и-мэйлээр, Дуут шуудангаар, фэйсбүүкээр, биечлэн, И-Монголиа-гаар хүлээн авдаг байна.


0
angry
0
care
6
haha
2
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.10.22.95
2024/04/18
0
0
30н жилийн алдаа завхрал цэгцэлж л байна ажилд нь амжилт хүсье улам ихийг хийгээрэй иргэд дэмжиж байгаа шүү.....
Хариулах
202.126.90.238
2024/04/17
0
0
Терийн емчийн сургуулиуд нь шахааны бизнес, менге угаадаг газар болсон!!! Наадуулаа цееруулж, чанаржуулж, шударга ер с елдех боломж олгоо, ардчилсан Монголын ЕС гуай!!!
Хариулах
Шинэ мэдээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа 5 цагийн өмнө
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 13 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 13 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 14 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 15 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 16 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 16 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 17 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 18 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 19 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 19 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 20 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 20 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 20 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр