"Хагалгаа хийхгүй байсаар 10 жил хүлээсэн хүүг минь амьгүй болгосон"

Н.Мижидмаа
2024/04/10

Өнгөрсөн оны есдүгээр сарын 20-нд төлөвлөгөөт хагалгаагаар төрөх байсан ээж эмнэлгийн хариуцлагагүй байдлаас үүдэж хүүхдээ алдсандаа гомдолтой байгаагаа илэрхийлж манай редакцид хандсан юм.

"Би арван жилийн дараа хөөрхөн хүүтэй болох гээд догдлоод хүлээж байсан. 2023 оны наймдугаар сарын 20-нд Нисэхт байрлах ЭХЭМҮТ-д хэвтэхэд "та эх нялхаст төрсөн нь дээр, хожуу үеийн хордоготой, дээрээс нь сахартай байна гэсэн. Ингээд Эх нялхаст хандахад намайг харьяалал биш байна, харъяа эмнэлгээсээ бичгээ аваад ир гэхээр нь "Хүрээ" амаржих газар очтол "манайх чамайг төрүүлж чадна, ийм хүмүүсийг зөндөө төрүүлж байсан" гээд Эх нялхас руу шилжүүлэх бичиг хийж өгөөгүй. Тэгээд "Хүрээ" амаржих газарт 14 хоног хэвтээд н.Ваанжилдорж гэх эмчийн хяналтад байсан. Тэр үед намайг "юмаа бэлдчих, ирэх 7 хоногт хагалгаагаар төрүүлнэ. Эмнэлгээс гадуур байх хугацаандаа Дүүргийнхээ эмнэлэгт үзүүлээрэй" гэж зөвлөсөн. Тэгэхээр нь дүүргийнхээ эмнэлэгт очоод үзүүлтэл ургийн зүрхний цохилт сул байна гэсэн. Би тэр үед сандраад намайг хянаж байсан "Хүрээ" амаржих газрын н.Ваанжилдорж эмч рүү яриад ургийн байдлаа хэлэхэд өглөө хүрээд ир гэсэн. Өглөө нь очтол Хүлээн авах нь бүртгэх гэж дөрвөн цаг үүдэндээ суулгасан. Тэгээд тэр өдрөө хагалгаанд оруулалгүй хүлээж бай гэсээр маргааш нь хагалгаанд оруулахад хүү маань хэдийнээ амьгүй болсон байсан. Тэр үед тасгийн эрхлэгч н.Цэцгээ, н.Ваанжилдорж эмч нар надад хагалгаа хийсэн. Тэгээд ар гэрийнхэнд маань хоёр жил энэ хүний эрүүл мэндийг нь хариуцна гэж хэлсэн ч хүүхэд маань эндээд сарын дараа очиход танихгүй хүн шиг, эход харуулаад гайгүй бол яв яв гэсэн. "Хүрээ" амаржих газар бол хариуцлагаас аймшигтай зугтдаг газар. Эмч нарынх нь хэлж байгаагаар чи сахартай байсан учраас хүүхэд чинь эндсэн гэсэн. Миний сахар 7-9 байсан, хүүхэд маань эндэх хэмжээнд байгаагүй. Өмнө нь 14 хоног хүрээ амаржих газарт хэвтэхэд тэр үед нь юу ч хэлээгүй, шинжилгээний хариу хэвийн хүүхэд маань эв эрүүл байсан. Өөрсдөө бол хэзээ ч буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Сэтгэлийн тэнхээгүй хүн бол галзуурмаар шүү дээ. Хүүхдээ алдаад гараад ирэхэд төрсний дараах, хүүхэдтэй ээжүүдийн тасагт хэвтүүлчихсэн. Хүүхэд уйлах чимээнээр миний хөхний сүү гоожиж байсан. Би дахиад жирэмсэн, хоёрдугаар төрөх эмнэлэгт дахин төрөхөөс үнэндээ айж байна".



5
angry
0
care
0
haha
0
liked
0
love
6
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:301:4bd9:cd78:744:bb74:23d1
2024/04/11
0
0
Хариуцлага гэдэг зүйл хаана байна .
Хариулах
Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18