Ээрмэл буюу “Ариг гал” ХК нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ

Н.Мижидмаа
2024/04/10

Орхон их сургуулиас 115-р сургууль хүртэлх 200 гаруй метр замын газар чөлөөлөлтийн асуудлаар хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн 3 дугаар сарын 29-нд Ээрмэл буюу "Ариг гал" компанийн төлөөлөлтэй уулзсан.

Уулзалтаар нийслэлийн удирдлагууд замын нөлөөллийн бүсэд өртсөн газрыг чөлөөлөх, үйлдвэрийн байрны гадна талын нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан төмрийн хог, төмөр эдлэлийг нүүлгэн шилжүүлж, тус талбайг чөлөөлөхийг компанийн удирдлагууд тавьсан.

Тэгвэл өчигдөр “Ариг гал” компани нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, хураасан төмөр эдлэлийг нүүлгэн шилжүүлсэн байна. Улмаар тус компанийн төлөөлөл замын асуудлаар дахин Нийслэлийн засаг даргатай уулзаж, газар чөлөөлөлтийн асуудлаар зөвшилцөхөөр болжээ.

Ташрамд дуулгахад уг замын өртөг төсөвт суугаад хоёр жил орчим болсон бөгөөд газар чөлөөлөөгүйн улмаас бүтээн байгуулалтын ажил эхлээгүй байна.  Зам ашиглалтад орсноор 115 дугаар сургууль, Улаанбаатар сувилал чиглэлд хойноосоо шууд орох боломж бүрдэж, Чингисийн өргөн чөлөө, үйлдвэр комбинатын замын ачаалал буурах боломж бүрдэх юм. 



0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:9b02:70b7:8b34:4ef9:dafd
2024/04/10
0
0
Бохирын худагнуудын тагны хажуугийн хөрсийг нягтруулаагүй хийснээс бүгд доошоо суугаад цөмөрчихсөн байгаа
Хариулах
2405:5700:300:9b02:70b7:8b34:4ef9:dafd
2024/04/10
0
0
Зам хийж байгаа компани нь маш чадваргүй компани, Номингийн харалдаа зам нь 1 жил ч бололгүй доошоо суугаад цөмөрчихсөн, явган замын хавтангууд нь долгиолсон , цөмөрсөн, явган хүн явахад хэцүү, замын хажуугийн байрны явган хүний гарц орцыг нь бродюраар хашсан, шаардлага тавьсан чин буцааж сугалж аваад тэр хэсэг нь асфальтгүй хэсэг газар шороо нь үлдсэн дээ
Хариулах
203.98.76.9
2024/04/10
0
0
Чингэсийн өргөн чөлөөний босоо чиглэлд харьцангүй түгжрэл багатай. Харин Хэвтээ чиглэлд ДЦС-3-ийн уулзвараас-Мишээл экспо-Номин юнайтэд-ийн урдуур-Эвсэг гэсэн чиглэлд зам тавих хэрэгтэй. /бүрэн боломжтой зай талбайг хашиж барилга барих хашаа барьсан байгаа/
Хариулах
Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18