Ч.Хүрэлбаатар: Сайд нар сонгууль хийгээд хуссан мөнгөө тараагаад явж байна уу

Л.Бямбажав
2024/04/05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хэлэлцэхийг нь дэмжлээ.Уг хуулийн төсөлд УИХ-ын гишүүн  Н.Алтанхуяг дараах байр суурийг илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ч.Хүрэлбаатарын хуулийг яахаар болсон гэж ойлгох вэ. Би Ч.Хүрэлбаатарыг шүүхэд өгнө. Энэ хаваржингаа Хөрөнгө оруулалтын тухай хуулиар шоу хийлээ. Би Засгийн газрын алдаа гэж харахгүй байгаа. Ч.Хүрэлбаатар гэдэг хүн алдаатай хууль оруулж ирсэн. Хөрөнгө оруулалтын хууль гэдэг бол гадаадаас хөрөнгө оруулалт татахыг хэлнэ. Хөрөнгөө оруулсан хүнд газрыг яах вэ гэдэг нь дараагийн асуудал байтал оруулж ирээд энд баахан бужигнуулсан. Энэ алдаатай хууль нь юу болсон бэ. 

2013 оны хуулиас 60+40 жилээр газар ашиглах заалтыг авъя гэж байна. 1993 оны хуулиас энэ заалтыг бас авахгүй юм уу. Н.Алтанхуяг 60+40 жил гэдэг заалтыг оруулсан гэж Ч.Хүрэлбаатар гүтгээд байгаа. УИХ-ын архивд манай Засгийн газраас энэ заалтыг оруулаагүй, 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт гэдэг заалт оруулсан тухай баримт бий. Тухайн үед УИХ дээр Засгийн газраас оруулж ирсэн хууль дээр нэмж, хасаад явахдаа 60+40 жил гэдэг заалтыг нэмсэн юм билээ. Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал юм. Гэтэл Засгийн газраас оруулж ирсэн мэтээр МҮОНТВ-ээр худлаа гүтгэж яриад байгааг шүүхэд өгнө.. Энэ сайд нар хаачсан юм. Сонгууль хийгээд хуссан мөнгөө тараагаад явж байна уу" гэлээ.



0
angry
0
care
0
haha
13
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:311:b3d8:ac4e:c718:43f2:e8da
2024/04/06
0
0
Энэ луйварчин янз бүрийн нэртэй Бонд"-оор ихээхэн хулгай хийчихээд өөр бусдыг хэлэх ямар хэрэгтэй юм. Алтанхуяг жинхэнэ хулгайч,луйварчин.
Хариулах
2a04:ee41:1:326d:a188:6c84:d61e:125f
2024/04/09
0
0
Хуцваа, одоо гайгүй байгаа чиний ямбийг бүүр ямбий болгочихоогүй бүх замыг алтанхуягийн үед барьсан
Хариулах
202.126.91.206
2024/04/06
0
0
ОУВС гэх байгууллагын ивээлд орсон, дуулгавартай гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатрыг танхимын тэргүүн нь ч дийлэхгүй, зөвхөн эх оронч иргэд л нэгдэж байж дийлнэ
Хариулах
103.140.10.221
2024/04/06
0
0
Тэр Хүрэлбаатар чинь ОУВС-аас илүү баян.
Хариулах
202.55.188.41
2024/04/06
1
0
Энэ Хүрэлбаатарийг Монголын төрөөс зайлуулах хэрэгтэй өөр олон гишүүд байгаа хөгшин өвөө нарийг хөөж явуул энэ улс оронд гай болон шүү залуу боловсон хүчин нэр цэвэр шударга яс үндэс халх дээд сургууль төгссөн их орон ард түмнийхээ төлөө ажиллаж чадах хүмүүс хэрэгтэй шүү
Хариулах
202.9.46.241
2024/04/05
2
0
МОНГОДЧУУДАА ЦААНА ЧИНЬ МАН-Ы ХУЛГАЙЧУУД МӨНГӨӨ БАРЖ ЯДААД ХОРООДБН ДАРГА, ХЭСГИЫН АХЛАГЧ НАР, ӨРХИЫН ЭМНЭЛГИЫН ДАРГУУД, ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЫН ЗАХИРЛУУДЫГ НИСЭХ ОНГОЦООР ХАЙЛААР, МАНЖУУРТ ЗУГААЛУУЛАХ ГЭЖ БАЙНА ШҮҮ. ЯАСАН ИХ ИДЭЖ БАРАХГҮЙ МӨНГӨ ВЭ. ЭНЭ ХҮМҮҮ ИЙГ СОНГУУЛЬД МАН-Г ЧЛУУЛНА ГЭЖ БОДОЖ БАЙГАА ЮМ БАЙНА. ЦААШ НЬ БҮҮР ДҮҮРГИЙН ДАРГА НАРАА БЭЭЖИН, ШАНХАЙД ЗУГААЛУУЛЁХ СУРАГТАЙ. БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР СОНГУУЛИЙН ШОУ ХИЙЖ БАЙНА. ЯАГААД ХЭН Ч МЭДЭХГҮЙ ЦАРАЙЛААД БАЫГАА ЮМ БОЛОО. НӨГӨӨ ЭХ ОРОНЧ МАН-ЫХАН ХААЧИЧВАА.
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 39 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18