490 алба хаагч 36 мотопомптой ажиллаж 9406 тонн ус соруулжээ

Н.Мижидмаа
2024/04/03

2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шар усны үертэй холбоотой 7 дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын ихэнхи нь орон сууц, гэр хорооллын гудамж, зам талбай, айл өрхийн хашаанд ус тогтсон талаарх мэдээлэл байна. Дуудлагын дагуу онцгой байдлын хэлтсийн албан хаагчид тухай бүр арга хэмжээг авч ажиллалаа.

Үүнд:
1. БЗД-ийн 28 дугаар хороо Хужирбулангийн 3-р хэсэг 38-1414 тоот хашаа усанд автсан дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 алба хаагч, 1 автомашин, 2 мотопомптой ажиллаж 7 тонн ус соруулсан.
2. СХД-ийн 33 дугаар хороо Тахилтын нүхэн гарцанд ус тогтсон мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн 8 алба хаагч, 1 автомашин, 1 ус соруулах автомашин, 2 мотопомпт, 1 ус соруулах насостой 800 тонн ус соруулсан.
3. СБД-ийн 17 дугаар хороо Дамбадаржаа 53-725, 53-728а тоот айлуудад шар ус орсон дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 алба хаагч, 1 автомашин, 1 мотопомптой нийт 37 тонн ус соруулсан.
4. СБД-ийн 13 дугаар хорооны арын гудамж 605 дугаар тоотод Далан хальж хашаанд ус орж ирээд байна гэх дуудлага мэдээллийн дагуу Геодези усны барилга байгууламжийн 2 ажилтан, 1 автомашинтай үзлэг шалгалт хийж зөвлөгөө өгсөн.
5. ХУД-ийн 10 дугаар хороо 7 дугаар байрны урд хэсэгт шар ус тогтож, иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 алба хаагч, 1 автомашин, 2 мотопомптой 22 тонн усыг соруулсан.
6. СХД-ийн 40 дүгээр хороо хилчин хотхоны хойд талд 29 дүгээр гудамж 139А тоотоос ирсэн дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 алба хаагч, 1 автомашин, 1 мотопомптой 4 тонн ус соруулсан.
7. БГД-ийн 3 дугаар хороо Төмөр замын 71 дүгээр байрны урд хэсэгт устай байна гэсэн дуудлагын дагуу ГУББГ-аас 4 ажилтан, 1 ус соруулах автомашинтай 36 тонн ус соруулсан.v
Өнөөдрийн байдлаар нийт 102 удаагийн дуудлага, мэдээллийн дагуу 8 байгууллагын давхардсан тоогоор 490 алба хаагч, 132 автомашин механизм, 36 мотопомптой ажиллаж 9406 тонн ус соруулан, 5604 метр суваг татаж, 3 гүүрний сувагчлал гаргаж, 155 тонн мөс, 3 тонн лаг шавар зөөвөрлөн, 35 метр ус зайлуулах шугам хоолой онгойлгож, 3570 метр шороон далан босгож 310 айл, өрх, 5 аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг хангаж, Баянзүрх дүүрэгт 9, Сонгинохайрхан дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 2 нийт 12 айл, өрхийг нүүлгэн шилжүүлээд байна.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.88.84.100
2024/04/04
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18