Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулна

М.Төгөлдөр
2024/03/31

2014 онд дахин төлөвлөлтөд орж, газар чөлөөлтийн ажил нь гацсан зарим байршлуудыг "Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл"-ийн хүрээнд орон сууцжуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд ажиллав.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчимд 9.3 га газрын 140 нэгж талбар чөлөөлөхөөс 1.1 газрын 24 нэгж талбарыг 10 жилийн өмнө чөлөөлсөн. Өнгөрсөн хоёрдугаар сард Хотын дарга Х.Нямбаатар 10 жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон дээрх 24 өрхийн хохирлыг барагдуулж, орон сууцны батламж гардуулсан. Харин өнөөдөр үлдсэн 116 нэгж талбарыг чөлөөлөх асуудлаар газар дээр нь ажиллалаа.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн орчмын айл өрхүүдтэй уулзан, урьдчилсан байдлаар судалгаа авсан бөгөөд газар чөлөөлөлт хийх хэлэлцээрийн ажлыг маргаашаас эхлүүлэх юм.

Газар чөлөөлөлт хийхдээ газрыг газраар, бэлэн мөнгөөр, орон сууцаар солих боломжтой. Дээрх 9.3 га газрыг бүрэн чөлөөлж, 1200 айлын орон сууц байгуулах ба бүтээн байгуулалтад шаардлагатай дэд бүтэц бүрэн шийдэгдсэн байгааг албаныхан онцолж байлаа. Тус байршил дахь гэр хорооллыг орон сууцжуулах төслийг НОСК хариуцан хэрэгжүүлнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
3
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:e789:2dba:b910:7e4:5d11
2024/04/01
0
0
Нямбаатар СХД ээс хоёрч удаа их хуралд суусан одоо хотын дарга боллоо тойрогтоо нэгч болов хэрэгтэй ажил хийгээсэй сумъяа та 2ыг яагаад сонгосон юм болоо ёстой юуч хийгээгүй шүдээ чааваас
Хариулах
103.212.117.177
2024/04/01
0
0
НЯМБААТАР захирагчид хүсэлт: Таван богдын ГЭРЛУГ хотхонд цэцэрлэг байгуулж өгнө үү? ЭНД 920 айл амьдарч байна. ТАВАН богдын зарж, түрээслэж байгаа талбайнуудад цэцэрлэг байгуулах боломж байна.
Хариулах
Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18