Иргэд газраа цаг алдалгүй чөлөөлснөөр бүтээн байгуулалтын ажил хурдан эхэлнэ

М.Төгөлдөр
2024/03/31

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бодлогын баримт бичигт зааснаар нийслэл Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор "Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадавх бүхий шинэчлэл салбарын төсөл"-ийн хүрээнд зургаан дэд төвийг байгуулж буй. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарч буй Баянхошуу дэд төвийн эхний ээлжид газар чөлөөлөлт хийх 18 айлын төлөөлөлтэй уулзан, газрыг орон сууцаар солих тодорхой шийдлүүдийн талаар санал солилцлоо.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Уг бүсэд 110 айлын газрыг чөлөөлөхөөс 67 айл газраа чөлөөлөхөө илэрхийлсэн. Өнөөдөр эхний ээлжийн 18 нэгж талбарын айлуудтай санал солилцож байна. Тус 18 нэгж талбарыг чөлөөлснөөр хоёр блок барилгын ажлыг энэ хавар эхлүүлэх боломжтой. Баянхошуу орчмыг орон сууцжуулахад тухайн бүсийн айл өрхийн оролцоо, дэмжлэг хэрэгтэй. Бид хөрөнгийн үнэлгээ хийхдээ иргэдийн эрх ашгийг дээдлэн, хууль, журмаа баримтлан ажиллана. Мэдээж айл бүрийн амьдралын нөхцөл өөр учир шийдвэрээ нухацтай бодож гаргах хэрэгтэй. Иргэд шийдвэрээ хурдан гаргаж байж бүтээн байгуулалтын ажил хурдан эхэлнэ. Цаг алдах тусам барилгын материал зэргээс шалтгаалсан үнийн өсөлт гарч болзошгүй. Тус 18 нэгж талбарын айлууд бүрэн зөвшилцөлд хүрвэл гэрээ байгуулж, газар чөлөөлөлтийг эхлүүлнэ. Цаашид 14 хоног тутам иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь, цаг алдалгүй шийдэх болно” гэв.

Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс байрны ам метр талбайг илүү томруулах, ам метр талбайн үнийг бууруулах боломжтой эсэх, байранд орохгүйгээр газар, үл хөдлөхөө заран, мөнгийг нь авч болох зэргийг тодруулж, албаныхнаас мэдээлэл авсан юм.

“Ногоон орон сууц төсөл”-ийн хүрээнд Баянхошуу дэд төвд 2260 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд 2023-2025 онд дахин төлөвлөлтөөр 336 айлын ногоон орон сууц барих бөгөөд энэ оны дөрөвдүгээр улиралд эхний ээлжийн 110 айлын орон сууцыг ашиглалтад оруулах юм. Тус 110 айлын орон сууцанд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэд өөрийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгөө хөндлөнгийн итгэмжлэгдсэн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж, орон сууцаар дүйцүүлэн солих нөхцөл бүрдэнэ. Мөн газрыг орон сууцаар солихдоо иргэдийг түрээсийн орон сууцаар хангах юм.

Ташрамд, Сонгинохайрхан дүүрэг нь 350 мянган иргэнтэй, 95 мянган өрхтэй, 43 хороотой. 43 хорооны 33 хороо нь дан гэр хороолол буюу 95 мянган өрхийн 70 орчим хувь нь гэр хороололд амьдарч байгаа аж. Улаанбаатар хотын зургаан дэд төвийн хоёр нь Сонгинохайрхан дүүрэгт байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.113
2024/04/01
0
0
ЗА ТҮРЭЭСИЙН БАЙРААР ХАНГАНА ГЭЭД ӨЧНӨӨН АЙЛУУД ХОХИРСОН ТҮҮХ БИЙ ШҮҮ!!! ТЭГЖ ДАГЗДУУЛЖ БАЙХААР БЭЛЭН МӨНГӨӨР НЬ ӨГӨӨД ЯВСАН НЬ ДЭЭР.
Хариулах
Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 12 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 12 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 13 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 18 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 19 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 21 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25