Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр Н.Мандуулыг томиллоо

М.Төгөлдөр
2024/03/31

Нийслэлийн Засаг даргын Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөхөөр Нямандэлэгийн Мандуулыг томиллоо.

Н.Мандуул нь 2000 онд ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, 2007 онд Соросын сангийн тэтгэлэгээр Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр, 2014 онд АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлэгээр АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн, англи, орос хэлтэй.

Тэрбээр, 2007-2008 онд Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх, 2008-2012 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2013-2014 онд IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч, 2014-2018 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга, 2019-2020 онд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал, 2020-2021 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал, 2021 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга, 2021-2023 онд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, 2023 онд ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд 2023 оны аравдугаар сараас ONDO Holding-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуул нь Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын Мазаалай, Хуралдай, Дим сам, Гэрэгэ болон “Century” зэрэг бондуудыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдсан туршлагатай. Мөн санхүүгийн зах зээлийн дунд хугацааны бодлого, санхүү, төсөв болон хөрөнгийн зах зээлийн томоохон хуулиудыг батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.10.23.120
2024/04/01
0
0
Энэ нэг албан тушаалын одтэй этгээд нэг байх юмаа. Мандуулаас өөр хүн байдаггүй юмуу.
Хариулах
59.153.114.46
2024/03/31
0
0
Ха ха МАНгарууд
Хариулах
Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18