Г.Занданшатар: “Милл хаус” зэрэг компанийг цагдаад өгч шалгуул

Л.Бямбажав
2024/03/22

Засгийн газраас 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг өчигдөр /2024.03.21/ УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан илтгэж, Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан танилцуулав. 


Монгол Улсын 21 аймгийн 216 сум зудтай, хаваржилт хүндэрсэн, 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт малын 7,3 хувь буюу 4,7 сая толгой мал зүй бусаар хорогдоод байна. Аймаг, сумдын аюулгүйн нөөцөд нийт 27,2 мянган тонн өвс, 11,7 мянган тонн тэжээл бэлтгэснээс 2024 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 2,1 мянган тонн өвс, нэг мянган тонн тэжээлийн үлдэгдэлтэй байна. Иймд зудын хүндрэлд нэрвэгдсэн иргэдэд ирэх дарамтыг бууруулах, малын тэжээл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор гаалийн албан татвараас чөлөөлөх шаардлага үүссэн. Мөн монголчуудын хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн гурилын үнэ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хоёр дахин өссөн бол гурилын үндсэн түүхий эд улаан буудайн үнэ 24.4 хувиар нэмэгдсэн байгаа нь чөлөөт өрсөлдөөн хязгаарлагдсан байх магадлалтай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тиймээс төсөл санаачлагч хүнсний гол нэрийн  бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсан.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хамтарсан хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг хэлэлцэхэд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуралдааны санал, дүгнэлт гаргажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Н.Ганибал, М.Оюунчимэг, С.Чинзориг, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат, Д.Цогтбаатар, Ц.Туваан, О.Цогтгэрэл, Д.Сарангэрэл, Ц.Цэрэнпунцаг, Н.Энхболд, Ж.Батжаргал нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Гишүүд гурилын  үнэ өндөр байгаа болон цас зудын байдалд санаа зовниж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашид нүүдлийн мал аж ахуй, хөдөө аж ахуйн талаар баримтлах цогц бодлого боловсруулах шаардлагатай, “Атрын аян”-г үргэлжлүүлэх, тариаланч, үйлдвэрлэгчдийн эрх ашиг хөндөгдөх учир ул суурьтай төлөвлөх, салбарыг уналтад оруулахгүйгээр зохицуулж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний стратеги баримтлах, хямд үнэтэй гурилаар иргэдийг хангах, төрийн зохицуулалтыг бусад хэлбэрээр олгох, гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төсөлд тодорхой хугацаа зааж тусгах нь зүйтэй гэсэн юм.

Мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ж.Батжаргал, Ц.Цэрэнпунцаг нар үг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат стратегийн бүтээгдэхүүнийг төрийн зохицуулалтаар хамгаалах ёстой тул дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.


Гишүүдийг үг хэлсний дараа хуралдаан даргалагч Г.Занданшатар, иргэдэд тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол үнийн өсөлт, инфляци юм. Үнийн өсөлт иргэдийн амьжиргааг доройтуулж байна. Ийм учраас цар тахлаас хойш Улсын Их Хурал, Засгийн газар үнийн өсөлттэй тэмцэж ирсэн. Үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах хууль баталсан. Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ажлаа хийгээгүй гэсэн дүгнэлтэд хүрч байна. Үндэслэлгүйгээр үнэ нэмсэн бол гурилын үйлдвэрлэгчдэд хариуцлага тооцохыг үүрэг болголоо. Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг ийн хэлэлцлээ. 

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаарх санал хураалтыг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
1
haha
7
liked
1
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.59
2024/03/25
0
0
Importiin guriliig tatvaraas chuluulj oruulj ireh heregtei Guril iin uildveruud namar 500k gaar Guril avchihaad odoo ih nemj ard tumend daram uchiruulj bna
Хариулах
139.5.216.164
2024/03/24
0
0
Зандан шатар муу чөтгөрөө үхэж далд ор чи өөрийнхөө хулгайг яах гээв чам шиг монгол улсыг сөнөөгөөд бузарлаад явж бгаа юу үхээч чи дэлхийгээс зайл
Хариулах
2405:5700:303:97a1:4d0c:8863:b6fb:9fd4
2024/03/22
0
0
Энэ ч попрохоос цаашгүй
Хариулах
2405:5700:300:40c5:12da:8ce7:47dd:efbd
2024/03/22
0
0
Үгсэн хуйвалдсан нь тодорхой учир шууд олсон ашгаар нь торгууль тавиад гурилын дээд үнийг тогтоож өгөөд төрийн төмөр нүүрийг үзүүлээч . Төрийн бүх эрхийг барьчихаад хувийн компанийн өмнө гөлөг царайлаад байх юмаа
Хариулах
202.9.40.235
2024/03/22
2
0
Үнээ нэмнэ гэж ил тод зарласан биз дээ....Төрийн шийдвэрийг нулимсан компани
Хариулах
202.9.40.235
2024/03/22
3
0
Маргах юу байнаа, гаднаас гурил оруулаа, торгуулийг чинь түмэн олноор төлүүлнэ гэж илэрхий хэлсэн биз дээ!!!!!!
Хариулах
59.153.86.91
2024/03/22
2
0
Албаар үнэ хөөрөгдөж байгаа болхоор гаалийн хөнгөлттэй гурил оруулаж шудрага өрсөлдүүл чадахгүы бол хаалгаа хаа зах зээлийн жам...
Хариулах
103.212.119.197
2024/03/22
0
0
Арчаагүй л бх юм даа.тэр яамдын сайд нар юу хж суудаг юм болдоо.30 сая биш 3,5хан саяын хоол хүнсийг улсаараа яриад л.ичмээр л юм .тэгээд энэ их Байгалын баялаг.Байгаа баялагаа ч өөрсдөдөө ашигтай байлгаж ашиглаж,хуваарилж чадахгүй ийм төрөөр ч яах юм.та нар дараагийн сонгуульд бусдадаа гай блолгүй зайлаарай.
Хариулах
202.21.107.51
2024/03/22
0
2
Guriliin uniin hudaldaachi heeregdej baina Hunnu horoolol gah Altantariagiin neriin delguurt 2-r guril 1300,1-r guril2100 baina importing guril oruulah hereggui 1-2-r guril uniin taaz togtooj Hereglegchiin tulee gazar hyanaltaa tavij Deed guriliin uniin 5000 bolgoson ch yaahav dee
Хариулах
2405:5700:311:81b:905e:8332:d33f:f53a
2024/03/22
0
0
Зуд яриад л сонгууль хүрэхнээ Мах сүүний үнэ ямар болов Ер нь үйлдвэрлэгчид биш худалдаачид үнэ хөөрөгддөг бололтой Гурил дээр бол үгсэн хуйвалдсан байна аа
Хариулах
202.126.94.99
2024/03/22
0
0
Хариуцлагагуй, чадваргуй энэ УИХ хурдан л тараасай билээ! Хууль гэж юу гаргаж байгаа билээ?!
Хариулах
Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 2 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 4 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 4 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 4 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 4 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 5 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 20 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 20 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 21 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27