Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Л.Бямбажав
41 минутын өмнө

23-нд Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр хүрч, зарим газраар шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Гуравдугаар сарын 20-ны байдлаар зургаан аймгийн 20 сум мөсөн, 16 аймгийн 85 сум цагаан зудтай, 12 аймгийн 41 сум цагаанаар зудархуу байна.

Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувь цасан бүрхүүлтэй байна.

Өнөө шөнө буюу гуравдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл, Хэнтий, Төв, Дорнод аймгийн нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуургатай.

  • Гуравдугаар сарын 23-ны өдөр Хангайн уулархаг нутгаар
  • Гуравдугаар сарын 24-ний өдөр Хэнтийн уулархаг нутгаар
  • Гуравдугаар сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр
  • Гуравдугаар сарын 26-нд говийн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр
  • Гуравдугаар сарын 27-нд нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхи

Гуравдугаар сарын 23-нд нутгийн зүүн хэсгээр, 24, 25-нд говь, тал хээрийн нутгаар, 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хэсгээр салхи 17м/с хүрч, ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур

Гуравдугаар сарын 23, 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ. 26, 27-ноос нутгийн өмнөд хэсгээр дулаарна. Агаарын температурт өөрчлөлт багатай байна" хэмээн мэдээллээ.

2024 оны 03-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгороор -5...-10 градус, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +4...+6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +4...+6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +2...+4 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -6 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: ЦУОШ


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:311:81b:905e:8332:d33f:f53a
2024/03/22
0
0
Дандаа газар сайгүй нэмэх градус руу өдөртөө орсон байна Дарханд уулын орой цас байна Бусад газар хуурай байна Ямар бодлого яваад өвлийн зураг үзүүлээд шагшираад байх юм Төв аймагт мал төллөөд сайхан байна Хаана гутраад үхэх гээд байна аа Дээдсүүд л гутараад байна уу
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 40 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18